Оюутны дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлье
Их дээд сургуулиудын хичээл эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн оюутнуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол дотуур байрны хүртээмжийн асуудал.
 
Жилд Улаанбаатар хотод 30-40 мянган оюутан их дээд сургуульд суралцахаар ирдэг. МУБИС, МУИС, СУИС, ШУТИС, ХААИС зэрэг төрийн өмчит дээд сургуулиуд дотуур байртай ч тоо нь хязгаартай.

Харин ихэнх хувийн сургуулиуд дотуур байргүй байгаа нь оюутнуудад санхүүгийн хувьд чамгүй их бэрхшээл болдог. Зах зээлийн дүнгээр хажуу өрөөний сарын хөлс дунджаар 300-600 мянган төгрөгийн хооронд байна. Үндсэндээ нэг хүний сарын цалин. Мөн намар оюутнууд ирэх сургаар түрээсийн байрны үнэ нэмэгддэг. Дээрээс нь төлбөрөө хагас жилээр эсвэл бүтэн жилээр авна гэх шаардлага тавьдаг. Энэ мэт бэрхшээлүүд ужиг болоод удах шинжтэй.
 
Бас нэг асуудал нь оюутны дотуур байрууд хуучин, чанар стандартын шаардлага хангахгүй байгааг албаныхан хэлдэг. Сүүлийн жилүүдэд оюутны дотуур байр нэмж баригдсан тоо статистик алга. Одоогоос 12 жилийн өмнө “Оюутны дотуур байрны үйлчилгээний нэгдсэн стандарт-ыг мөрдөж эхэлсэн. Гэтэл энэ стандартыг дагаж мөрддөг сургууль байдаггүй бололтой. Өнгөрсөн хоёр жилд ч дотуур байрны ариун цэврийн асуудал шүүмжлэл дагуулж байсан. Энэ мэтчилэн зайлшгүй ярих шаардлагатай асуудал чимээгүй үлдэх эрсдэлтэй байгаа юм.
 
Иймээс улсын хувийн гэлтгүй оюутан элсүүлж байгаа их дээд сургуулиуд дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.