Э.Болормаа: Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор Ховд аймгийг бүрэн сэргээгдэх эрчим хүчээр хангана
Ховд аймгийн засаг даргаар Э.Болормаа сонгогдсон билээ. Тэрбээр “Монго Улсын баруун бүсийн хөгжлийн тулгуур, олон ястны өлгий болсон Ховд аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид өө. Намрын тэргүүн сарын шинийн 2-ны өлзий учрал бүрдсэн энэ өдөр Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган хүний итгэл найдварыг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй Засаг дарга болох түүхэн үүрэг, хариуцлага хүлээлгэсэнд гүнээ талархаж байна. Эмэгтэйчүүдийн нэр төр, авъяас мэдрэмж, сурч мэдсэн зүйл, ажлын туршлагаа эх орныхоо хөгжлийн төлөө зориулахын төлөө ажилладаг залуусынхаа түүчээ болж буйгаа ухамсарлаж байна.
 
Өнөөдрийн та бүхний сонголт бол шинэ сэргэлт, шинэ Ховдын эхлэл гэж ойлгож болно. Миний бие Ховд аймгийн Зааг даргаар ажиллах хугацаандаа дараах зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Үүнд:
  • Ховд аймагт сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй өвөл болох магадлалтай байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажилд шуурхай орно.
  • Төсөв хөрөнгөөс илүү сэтгэл, зүтгэлээр шийдэх асуудал байна. Үүний нэг нь төв болон сумдын хогны асуудал байгаа тул үүнд хурдтай шийдэл гарган ажиллана.
  • Утааны асуудалд анхаарал хандуулан ажиллах бөгөөд шинэ технологи олон улсын шийдэлд түшиглэн ирэх жил гэхэд шийдэл гаргана.
  • Шинэ сэргэлтийн бодлогыг Ховд аймагт хэрэгжүүлэн жишиг аймаг болгоно
  • Эрчим хүчний бие даасан байдлыг хангахад баруун бүсийн үүрэг чухал бөгөөд Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор Ховд аймгийг бүрэн сэргээхэд эрчим хүчээр хангана” гэсэн юм.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.