Монгол Улсын инфляцийн түвшин өнгөрсөн сарын байдлаар 15.7 хувьд хүрэв. Энэ нь мэдээж Монголбанкны зорилтот түвшнээс давсан үзүүлэлт. Үнийн өсөлтийн суурь шалтгааныг судалж үзвэл талаас илүүгүй хувь нь биднээс хамааралгүйгээр зах зээлд үүсэж байна.
Учирыг тайлбарлавал гол асуудал нь манай улс үйлдвэрлэгч орон биш. Улсын хилээр импортоор орж буй бараа бүтээгдэхүүнд тухайн улсынх нь инфляц шингэчихсэн байдаг. Түүнийг нь бид худалдаж авдаг. Үндсэндээ хил дамнасан инфляцийн хохирогчид болдог гэсэн үг.
Цар тахлын өмнө нийт инфляцийн 30 орчим хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс бүрддэг байсан. Харин одоогоор нийт инфляцийн 54 хувь буюу 8.5 хувийг импортын инфляц бүрдүүлж байна. Энэ нь дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ савлагаатай байгаа, цар тахлаас улбаалсан улс орнуудын эдийн засгийн хямрал одоо ч үргэлжилсээр байгааг батална.
ҮСХ-оос гаргасан судалгаагаар дотоодын гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг импортын орцоор авч үзвэл:
Эцэст нь дүгнэхэд түнш орнуудтай тохиролцлоо ч дэлхий нийтийг хамарч буй хавтгайрсан хямралаас үйлдвэрлэл хөгжөөгүй орнууд хамгийн их хохирол амсаж байна. Иймээс л хараат эдийн засаг хавчигддаг нь “хууль” гэж хэлдэг аж.

- Сав, баглаа, боодлын үнийн өсөлтийн 79 хувь
- Тавилга, хэрэгслийн 55 хувь
- Гурил, гоймонгийн 72 хувь
- Хувцас гутлын 45 хувь нь импортоос шалтгаалжээ.
Эцэст нь дүгнэхэд түнш орнуудтай тохиролцлоо ч дэлхий нийтийг хамарч буй хавтгайрсан хямралаас үйлдвэрлэл хөгжөөгүй орнууд хамгийн их хохирол амсаж байна. Иймээс л хараат эдийн засаг хавчигддаг нь “хууль” гэж хэлдэг аж.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал