Л.Энх-амгалан: 724 зөрчилтэй асуудлыг бид ЦЕГ-т албан ёсоор шилжүүлж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломтой багш нарын асуудлаар мэдээлэл хийсэн. Баримт бичигт хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

Дипломын дугаар давхардсан, овог нэр регистрийн дугаар өөрчилсөн зэрэг зөрчил их байна. Боловсролын бүртгэлгүй дипломын зөрчил 139 байгаа нь тухайн жилүүдэд их дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж хуурамч диплом дээр дугаар олгосон гэсэн үг. Ингэхдээ Боловсролын яамнаас олгогдоогүй, хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн байна.

Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй зөрчил байна. Энэ бол диплом олгодог буюу төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичээд өгчихдөг. Жишээ нь “Газарчин” дээд сургууль гэх мэт сургуулиуд дээр ийм зөрчил илэрсэн. Тухайлбал, Завхан аймгийн нэг суманд долоо, хамгийн ихдээ 20 гаруй магистрийн дипломыг суралцаагүй хүүхдүүдэд олгосон байна.

14 хоногийн өмнө 21 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Онцолж 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар бид мэдээлсэн. Эдгээр сургуулийн үйлдсэн хамгийн том асуудал бол суралцаагүй хүүхдүүдэд бакалаврын, магистрын диплом олгосон асуудал байгаа.

Төгсөгчдөд олгосон бичиг баримтууд Боловсролын яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломын шивэлт хийж баталгаажуулдаг. Гэтэл түүнийг албажуулж, баталгаажуулсан хууль бус асуудал гарсан.

Ерөнхийдөө нэг хэсэг нь хуурамчаар үйлддэг, нөгөө хэсэг нь баталгаажуулдаг, түүнийг системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай онц ноцтой үйлдлүүд гарлаа.

Баримт бичгийг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Тиймээс 724 зөрчилтэй асуудлыг бид ЦЕГ-т албан ёсоор шилжүүлж байна.

БШУЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • М 2022-09-07 00:45:17
    Цагдаагаас цалингаа нэхээрэй
  • Зочин 2022-09-07 00:41:49
    Цагдаа хэв журамын нөхдүүд нь зүгээр ард түмнээр тэжээлгээд хэвтэж байдаг.Ард түмэн нь цагдаа болж хэргийн нь илэрүүлж өхөөр цагдаа нь авилгал авч шийдэх юм уу?...
  • DR. ADITYA 2022-09-06 19:13:06
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • Зочин 2022-09-06 06:16:54
    Ерөнхий сайд Бэрс гэдэг сургуулийн хуурамч дипломтой шалгаарай...
  • 3-р эмнэлгийн эмч нар  2022-09-06 04:44:54
    МАНАЙ 3-Р ЭМНЭЛГИЙН ДАРГА Ц.ТӨМӨР-ОЧИР ДОКТОРЫН ХУУРАМЧ ДИПЛОМООР ОЛОН ЖИЛ ДАРГА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА. ЭНЭ ЭМЧ ХҮН ТЭР ТУСМАА УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙД ТААРАХ УУ? ...
    • зочин 2022-09-12 04:54:42
      нөхөр минь ховоор ажлаа хийдгээ болиорой,бодитой юм ярина шүү