Түгжрэлийг бууруулах төсөв бий ч шийдэл дутав
Энэ жил нийслэл хотын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөхөөр шийдвэр гарсан. Ирэх онуудад ч энэ хэмжээний мөнгө төсөвт суулгахаар өөрчлөлт орсон. Харин Улаанбаатар хотын Засаг дарга төсвийн мөнгөөр хэрхэн түгжрэлийг арилгах асуудал анхаарал татсаар ирэв.
 
Өдийг хүртэл нийслэлчүүд түгжрэл дундаа хөлөө жийлцэн, төрийн түшээдүүдээ шүүмжилж суусаар байгаа. Гэтэл Д.Сумъяабазар даргын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогууд олны эгдүүцлийг улам асаав. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг бий. Төсвийн мөнгө татвар төлөгчдийн мөнгө байдаг. Харин татвар дээр нь нэмээд зам ашигласны төлбөрийг км тутамд 15 төгрөг болгоно гэж хотын дарга амбицлав. Энэ нь ард иргэдийн ашиг сонирхол, хүлээлтэд даанч нийцсэнгүй.
 
Түгжрэлийг бууруулах чиглэлд 12 багц ажлыг  хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь дээр шийдвэр. Мөн хамгийн их төсөв хөрөнгө зарцуулагдаж буй газар чөлөөлөлт, нийтийн тээврийн парк шинэчлэлийн үйл явц, үр дүн нүэнд харагдахгүй байгаа тул тодорхой болгох хэрэгтэй.
 
Түгжрэлийг бууруулах сорилт зөвхөн Монгол Улсад тулгараад буй асуудал биш бөгөөд дэлхийн улс орнуудын сайн жишээ ч олон бий. Лондон зэрэг зарим хотууд төвлөрлийн бүсэд төлбөр авах аргыг хэрэгжүүлж байсан нь амжилт олсон гэдэг. Гэхдээ Улаанбаатар хотын тухайд замын төлбөрийг нэмлээ гээд түгжрэл буурна гэсэн тооцоо судалгаа, баримт, статистик алга. Ийм байхад дээрх шийдвэрийг иргэд хүлээж авахгүй нь ч тодорхой.
 
Нөгөө талаар түгжрэлийг бууруулах бодлогыг хот төлөвлөлттэй уялдуулах нь зөв шийдэл гэдгийг судлаачид онцолдог. Энэ нь төвлөрлийг сааруулахгүйгээр түгжрэлийг бууруулах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар хотын бөөгнөрлийг задлах бодлого шаардлагатай байгааг олж харах, анхаарах нь чухал.
 
Ямартай ч эрхэм хотын дарга эдгээр асуудлыг бодолцож, дорвитой шийдэлд хүрээсэй гэж ард иргэд залбирч сууна.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2022-09-13 02:35:43
    Төсөв байгаа бол ганц баруун 4 замаа ч болов дээгүүр доогуур нэг төвшины бус шууд урсгалтай болгохсон