Л.Энх-Амгалан: Орос 3 дугаар сургуулийн асуудалд цэг тавьсан, дахин энэ асуудал сөхөгдөх ёсгүй

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн асуудлаар мэдээлэл өглөө.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "
Орос 3 дугаар сургуулийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр гарсан гэдгийг албан ёсоор хэлье. Орос 3-р сургуулийн захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль, тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Хамт олноо, багш, эцэг эхчүүдийг 7 хоног бүр жагсаал, цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа явуулахыг дотоод группдээ оруулж байгааг ил болгосон.

Монгол Улс туурга тусгаар улс учраас Засгийн газрын, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалыг "Цаг нь болоогүй байсан, Тэдэн цагт тушаал гаргана" гэдэг ийм болчимгүй мэдээллийг аль ч улсын элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол болчимгүй үйлдэл. Энэ асуудлаар манай ГХЯ-наас нот бичиг явуулах байх.

Тийм учраас орос 3 дугаар сургуультай асуудалд цэг тавьсан. Дахин энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Нэг зүйлийг хатуу хэлье. Өнөөдрийн байдлаар орос 3-р сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. Тодруулбал нийслэл Улаанбаатар хотын өмч. ОХУ-аас нэг ч төгрөгийн зардал гаргадаггүй.

Энэ сургуулийн сургалтын үйл ажиллагааны урсгал зардлын 84 хувийг эцэг эх, асран хамгаалагчдын төлбөрөөс, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгө буюу хувьсах зардлаар өгч байгаа. Тийм учраас энэ сургуулийн удирдлагатай холбоотой асуудалд хувьсах зардалд нэг ч төгрөг гаргадаггүй, өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэгэн гадаадын этгээд явуулга, байр сууриа илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье" гэлээ.

С.Тэлмэн
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-09-16 05:59:31
    бүх сургуулиа орос 3 шиг 86 нь эцэг эхээс 14 нь төсвөөс болго,бидний ирээдүй эрдэм номтой цэвэр аюулгүй орчинд сурах ёстой САЙД АА
  • эргэлзээ 2022-09-13 07:25:05
    хуцдаг гарууд энд байна. Эхлээд сайд болох гээд оролдчих малуудаа. дараа н Соронзон авилгач авгайгаа өмөөр за..
  • зочин 2022-09-13 03:24:02
    зүгээр нэг сэтгүүлчийн үгээр бидний хүүхдийг доромжлуулсан ийм сайд байж болохгүй ОГЦОР
  • зочин 2022-09-13 02:21:28
    сайд та өмчлөлийн асуудлыг сайн судалж байж дуугараарай болчимгүй алхам хийж магадгүй шүү.
  • зочин 2022-09-12 08:00:10
    бидний мөнгөөр өнгөлөг яваа юм,ийм учраас бидний бодлыг сонсох ёстой