Түгжрэл бууруулах 420 тэрбумын зарим нь сургууль, цэцэрлэг рүү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзах үеэр энэ жилээс улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэж нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг сонслоо.

Мөн “Энэ оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгаж, үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ” гэв. Үүнээс гадна хэсгийн ахлагч нарын санал хүсэлтийг судалж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа. Мөн төрийн бодлогыг бодит ажил болгоход дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байсан юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжлэх аж.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Түгжрэл маш том цогц буюу хууль зүй, нийгэм, эдийн засаг, хувь хүний амьдралын асуудал юм. Түгжрэлтэй дунд, урт хугацааны явцад тэмцэнэ. Улаанбаатар хотын түгжрэлийг хот төлөвлөлт, авто замын сүлжээ, зорчилт хөдөлгөөн, нийтийн тээвэр гэсэн дөрвөн чиглэлд ангилна. Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг “хаашаа орсон бэ”  гэх шүүмжлэл иргэдээс ирж байна. Зарим нь сургууль, цэцэрлэг рүү орсон. Тухайлбал, холбогдох сайд, дарга нар хүүхдээ тойргийн дагуу сургууль, цэцэрлэгт оруулдаг болгосны үр дүнд сургууль, цэцэрлэгийг чиглэх машины тоо буурсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар Түгжрэлийг бууруулах үндэсний хороог шинэчлэн байгуулж, түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулаад, нийтэд мэдээлнэ” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнгөрсөн хугацаанд нийслэлийн үе, үеийн удирдлага нийслэл хотын хөгжлийн бодлогыг бие даасан байдлаар тодорхойлж, хүн амын төвлөрөл, эдийн засгийн төв цэг хэмээн үзэж ирсэн бол “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдсанаар хот, хөдөөгийн хөгжлийн шалтгааныг тодорхойлон төвлөрлийг сааруулж, хөгжлийг түгээх шаардлага урган гарч байна. Түүнчлэн "УИХ-аас 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийслэл хот анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлох, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж, санхүүжүүлэх боломж бүрдсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт, шугаман хотоос олон төвт хотыг бий болгох нь хотын сэргэлтийн бодлогын нэн чухал зорилт юм. Хөшигийн хөндийд цогцлоох шинэ хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн сарын 12-нд албан ёсоор эхлүүлсэн нь бодит ажил боллоо" хэмээв.

Хичээлийн жил эхэлснээр сургууль, цэцэрлэгийн ойролцоох авто замын ачаалал ихэссэн. “Тиймээс сургууль цэцэрлэгийн асуудлыг хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ. Засгийн газар ирэх дөрвөн жилд 270 цэцэрлэг, 200 сургууль барих зорилго тавьж, 2023 онд биелүүлэхээр ажиллаж байна” гэж гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дарьсүрэн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бадам 2022-09-15 13:15:26
    Давхар зам,гүүр нүхэн гүүрэн гарц,барих, замаа өргөтгөх,зогсоол нэмэх ,бу цаж эргэх хөдөлгөөний зайг ойртуулах элдэв хаалт хашилтаа зайлуулах, гэр лэн дохионы
  • Иргэн 2022-09-15 08:00:27
    Ха ха идэж ууснаа шингээж байна уу. Иймэрхүү луйварчид л эрх мэдэлд
  • даваа 2022-09-15 01:10:28
    юУНЫ ӨМНӨ орбит станцийн урдуур машин гарах гүүр, нүхэн гарц хийнэ үү. ХОТын төвд орж байгаа машинуудыг авах зогсоолуудыг бэлтгэх хэрэгтэй. Хүлээж авах зогсоол...
  • Kkkk 2022-09-14 12:42:49
    Гоё гоё хулхи үлгэрээр хулгайгаа халхалж хуурсаар энэ улс дампуурч бнаа
  • Зочин 2022-09-14 03:56:09
    Сайд, дарга нарыг хүүхдээ тойргийн дагуу сургууль, цэцэрлэгт оруулдаг болгохын тулд 420 тэрбумыг зарцуулсан гэнэ үү!!!!! Энэ юу гэсэн үг вэ????
  • Бат 2022-09-14 02:50:55
    ганц Баруун 4 замаа дээггүүр доогуур нэг төвшины бус болгохсон ямар нэг ажил хиймээрээ