ОХУ 2014 оноос хойш гадны улс орнуудын сонгуульд нөлөөлөхөөр 300 сая ам.доллар зарцуулсан талаар АНУ-ын Цагаан ордны албаны хүмүүс мэдээлэв.
Тодруулбал, АНУ-ын Тагнуулын байгууллагаас “ОХУ 300 сая ам.доллар 4 тивийн 20 гаруй орны улс төрийн нам, улстөрчдөд нууцаар шилжүүлсэн төдийгүй хэдэн зуун сая ам.доллар шилжүүлэхээр төлөвлөж байсныг илрүүлсэн” гэж мэдээлж байна. Мөн илрүүлээгүй үлдсэн, нууцаар шилжүүлэг хийсэн нэмэлт тохиолдол байж болохыг онцолжээ.
Мөн тус байгууллагаас ОХУ-ын улс төрийн далд санхүүжилтийн талаар зарим улс орнуудад товч мэдээлэл өгч байгаа гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа дээрх мэдээллийг дэлхий нийтэд зарласнаар “ОХУ-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар олон улсад мэдээлэл өгөх, энэхүү мэдээллээр дамжуулан холбоотнуудаа эргэн татах, ОХУ-ын энэхүү үйлдэлд улс орнууд хамтран арга хэмжээ авах хэрэгтэйг таниулах” зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал