БНХАУ-ын зарим мужууд урт хугацааны хөл хорионы улмаас хүнсний хомсдолд оржээ
БНХАУ-ын баруун хязгаарт орших Шинжаан мужийн оршин суугчид урт хугацааны хөл хорионы дараа хоол хүнсгүй болж байгаагаа цахим  сүлжээгээр дамжуулан мэдээлэх болжээ.
 
Тухайлбал Гулжа хотын  оршин суугчид Тик Ток, Твиттер зэрэг платформ  дээр ямар ч хоол хүнсгүй хоосон хөргөгч, өлссөн хүүхдүүдийг харуулсан зураг дүрс нийтэлсэн байна. Хатуу хөл хорио өнгөрсөн 8 дугаар сарын эхээр эхэлсэн бөгөөд ойролцоогоор 40 гаруй хоногоршин суугчид хоол хүнсний ханган нийлүүлэлт аваагүй ажээ.
 
БНХАУ-ын авч хэрэгжүүлж буй дээрх хатуу хөл хорио нь тус улсын “Тэг Ковид” бодлогын нэг хэсэг бөгөөд энэ хүрээнд  иргэдийн гарах хөдлөгөөнийг хориглож, тогтмол коронавирусийн шинжилгээнд хамрагдахыг шаардаж байгаа юм.
 
Түүнчлэн Гулжа хотод ихэвчлэн лалын шашинтай Уйгар иргэд амьдардаг байна. Эдгээр үндэстний цөөнх иргэдийн асуудлаар АНУ тэргүүтэй дэлхийн зарим орнууд БНХАУ-г хүний эрх зөрчиж, албадан хөдөлмөр эрхлүүлж байна гэж буруутгаж байгаа юм. Харин БНХАУ  үүнийг эрс эсэргүүцэн Шинжаан мужид байрлах үйлдвэрүүд нь  тэдэнд шаардлагатай ур чадвар эзэмшүүлэх зорилготой гэж мэдэгдэж байв.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR UROLOGIST 2022-09-18 17:18:18
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар