Даатгал, шимтгэл гэх дээрэм
Иргэдийн эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлдэг, нэг үгээр хэлбэл төр нь иргэнээ дээрэмддэг явдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон, амь нас нь эрсдэж, элэг бүтэн байсан гэр бүл энэлэн шаналанд орсон тохиолдол бишгүй байдаг.
 
Тэгвэл харгис гэмээр энэ үйлдэлд анхаарч, ард иргэдээ бодож, тэдний төлөө дуугарч буй албан тушаалтан, улстөрч нэгээхэн ч алга.
 
Иргэд эрүүл мэндийн даатгал төлөөгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй. Хүний амь нас хормоор хэмжигддэг гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол эмнэлгийнхэн. Гэтэл эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон иргэнийг “ЭМД-аа бөглүүлээд ир” гэх шаардлагыг бүх эмнэлгүүд тавьсаар байгаа.
 
Тэгвэл тухайн иргэн зөвхөн 2022 оныхоо даатгалыг хийлгэхэд л уг нь болмоор ч 2019, 2020, 2021 оныг нь бөглүүлээгүй бол эмнэлгүүд хүлээж авдаггүй.
 
Өнгөрсөн 3 жилд иргэн өвчлөөгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйд уг нь улс талархах түүнийг сайшаамаар ч Монгол Улс харин ч шийтгэж байна.
 
Тэгвэл бусад улс орнууд эмэлэгт 1 ч удаа үзүүлээгүй иргэнээ урамшуулж, хэрэв даатгал төлсөн бол даатгалынх нь мөнгийг хувьчлаад буцааж олгож байх жишээтэй.
 
Гэтэл монгол Улс элдэв даатгал, татвар шитмгэлээр ард иргэдээ дээрэмдсээр жирийн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж сөхөрч унах дээрээ тулчхаад байна. Мэдээж сөхрөөд унахад бэлэн болсон тул эрүүл мэндийн асуудал нь ч сайнгүй байх нмэдээж. Бидний энэ байдлыг олж харсан гадаадынхан алсад сурч, ажиллахаар очсон залуусаас маань ““Хүн амаа цөөрүүлэх ажиллагаа”-наас зугтаад ирсэн үү” гэж хоржоонтой нь аргагүй асуудаг гэж байгаа.
 
Тэгвэл Үндсэн хуульдаа хүссэн үедээ гар хүрдэг хэрнээ ард иргэдийнхээ амьжиргаанаас хумсалсан эл хуулийг хэн  ч ямар ч улстөрч, албан тушаалтан өнөөдрийг хүртэл өөрчилье гэсэнгүй нь даан ч харамсмаар.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бадам 2022-09-19 22:16:18
    үүнийг бичигч юуч мэддэггүй уншдаггүй мэдэмхийрэгч байна.эрүүл мэнд төлбөртөй болж төлбөрийг заавал хийх ёстой эрүүл мэндийн даатгалаас төлж байх хуультай шүү...
  • Иргэн 2022-09-19 09:22:45
    Монгол шиг эрүүл мэндийн үйлчилгээ нь бараг үнэгүй өөр улс байхгүй. АН сэтгүүлчдийг ашиглан энэ нийтлэлийг гаргасан байна.