Монголбанк долларын ханшийг тавиад туучихсан уу
Монгол Улсад ам.долларын ханш түүхэндээ анх удаа еврогоо давж, том эрсдэл дагуулав. Үүнтэй холбоотой арилжааны банкууд валютын хязгаарлалт тогтоогоод эхэлчихлээ. Гэтэл мөнгөний бодлого баталж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах ёстой Монголбанк яг юу хийж байна вэ.


 
Долларын ханш ийнхүү жолоо цулбуургүй хөөрөгдөж байгаа нь инфляцийг хөөрөгдүүлэх бас нэгэн хүчин зүйл болно. Харин Монголбанк инфляцийг барихаар бодлогын хүүг чангаруулсан. Мэдээж өнөөдөр хүү нэмлээ гээд маргааш инфляц буурахгүй нь тодорхой. Гэсэн ч инфляцийг хазаарлах бодлого  “бай”-гаа онож байгаа юу гэх асуулт эргэлзээ төрүүлж байна.


 
Угтаа бол манай улс шиг импортын хэрэглээнээс хараат оронд валютын ханш өсөх нь таатай үзэгдэл огт биш. Иймд ханшийг тэнцвэрт түвшинд хэлбэлзэл багатайгаар барих бодлого баримтлах нэн шаардлагатай байна. Монголбанк энэ асуудалд яаралтай анхаарал хандуулж, мэдрэмжтэй арга хэмжээ авахгүй бол цалин цаас болоход ойрхон байна.

 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чадваргүй хүмүүс 2022-09-20 08:11:35
    Толгой дээрээ хулгайч авилгачид залчихаад Үр ач хүүхдийнхээ Амьдрах энэ улсыг сүйрүүлж байгаа хулгайч дарга нарын гай. Попорчин хулгайч аа шүтээд бга биздээ