Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцтай танилцлаа

Монгол улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай УИХ-ыг гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2022 оны 09-р сарын 19-ний өдөр газар дээр нь танилцлаа.

Үйлдвэрийн EPC 02 багц ажил нь “Энгийн болон вакум нэрлэгийн байгууламжууд, агуулах сав парк, ачих буулгах байгууламжууд”, харин EPC 03 багц ажил нь үйлдвэрийг цахилгаан, дулаан, уураар хангах, шингэн түлшит 35 МВт-ын ДЦС байх юм. Эдгээр ажлын ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах 2 дахь шатны тендер дуусах шатандаа явж буйг мөн мэдээллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын шатанд эрчим хүчний хангамжтай холбоотой тулгамдсан асуудлууд байгааг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс салбарын сайдад танилцууллаа. Тухайлбал, Үйлдвэрийн цахилгаан станцыг төвийн эрчим хүчний системтэй холбох, газрын тос дамжуулах хоолой, түүний дагалдах байгууламжуудыг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд “Ширээт” дэд станцыг өргөтгөх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг салбарын сайдаас хүслээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед шаардлагатай эрчим хүчээр тасалдалгүй, найдвартай хангах тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлээд цаашид урт хугацаанд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авахад төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллах талаар Эрчим хүчний яамны холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.

Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр томилогдон ажлаа авснаас хойш анхны томилолтоо стратегийн онц чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлүүлж буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг бүтээн байгуулалтын үе дэх эрчим хүчтэй холбогдсон бүх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдсэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс талархаж буйгаа илэрхийллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-09-21 04:29:56
    za uridakh ajillaa khii
  • DR. ADITYA 2022-09-20 06:59:24
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)