Сайд нар бурхан болоочдоороо тоглож эхлэх нь үү
Хотын асуудал хариуцсан сайд өөрөө өөртөө дүн тавьчихлаа. Тэрбээр хотын түгжрэлийг бууруулах тухай бодож бодож 1, 3, 5 дахь өдөр хөдөөлүүлж байгаа бурхан болоочдыг үдэх цагт өөрчлөлт оруулах тухай шашны байгууллагынхантай ярилцах юм гэнэ.  

Түүнийхээр бол шашны байгууллагынхан бүрлээчдийн үдэх цаг нар, үйлдэх ёслол, оршуулах зан үйлийг нь хүртэл буруу хэлж өгөх бололтой.
 
Ухаан чинь үнэхээр хүрэхгүй, хайрцаглагдчихаад байгаа энэ хот шигээ тархи чинь сөрөг бүхнээр дүүрчихсэн баж болно. Гэхдээ хүний санаанд оромгүй, бүр монголгүй, зоргоороо аашилж байгаа учраас сайд биш ёстой СААД гэж зүхэж, бухимдсаар байна.
 
Энэ хүн улстөрд шургалснаасаа хойш Монгол Улсын төлөө чухам юу хийснийг нь хэлж мэдэхгүй юм. Уг нь хуульч юм гэнэ билээ. Тэгвэл хэр зэрэг хуульч гэдгээ өөрийнхөө тэнэглэл буюу хэлсэн хэдэн үгээрээ нотлоод өгчихлөө.
 
Потенциал нь гэж авах юмгүй ийм нөхрийг 2020 оны УИХ-ын сонгуулиар хэсэг бүлэг нөхөд сонгоод гаргаад ирчихэж. Гэтэл Засгийн газрын тэргүүн ч бас түгжирч тагжирчхаад байгаа хотынхоо асуудлыг шийдүүлэх гээд бүр сайдаар томилсоны үр дүн эхнээсээ нэг иймэрхүү гэж олон түмэн дүгнэж байна.
 
Хот хариуцсан сайдтан “Иргэний асуултад хариулсан. Заавал мушгин гуйвуулж байж таашаал авдаг...” гээд нэлээд уцаартайгаар тайлбар хийж. Тэгвэл энэ олон жил улстөрд тухлахдаа эмнэлэг, буяны газрууд гэх зэрэг байгууллагуудын талаар арга хэмжээ авч, ирээдүйгээ харсан ажил хийж байхгүй юу хийсэн юм бол оо.
 
Товчхондоо бол “Сайд нар, улстөрчид бурхан болоочдоороо тоглож эхлэх нь” гэсэн айдас хургачихлаа. Тэгвэл монголчууд чинь бурхан болоочдоо сүүлчийн замд нь үдэхдээ амьд ахуйгаас нь илүү хүндэтгэн байж нутаглуулдаг заншилтай улс. Таньж мэдэхгүй нэгэн ч оршуулгын цуваатай таарвал малгайгаа авч зогсон өнгөрөөж эмгэнэл илэрхийлдэг тийм л ёс жаягтай жудагтай.
 
Тиймээс Засгийн тэргүүн та энэ томилгоогоо үтэр түргэн эргэж харж, бухимдсан олны ааш аягийг жаахан ч атугай зөөлрүүлнэ байгаа.
 
ErenNews.mn
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-09-25 12:58:31
    Өмдөө татаж алцганасан тэнэг юм.2 хүүхдээ хаяад л нэг нь бурхан болсон гэсэн.
  • Зочин 2022-09-25 12:56:02
    Мэргэшсэн төрийн албаар тоглож дууслаа.згхэг бүтэц рүү дайрч бна.шал өөр чиг үүргиыг нэгтгэж агёнтлаг байгуулах юм байх
  • Данагарсүрэн 2022-09-25 03:19:33
    Ж.Сүхбаатарыг овоо ухаалаг нөхөр байх гэж бодсон чинь ёстой усан тэнэг байжээ. Аалигүйтгэх гээд алцагнана гэгч л боллоо доо. Буруу цаашаа далд ормой
  • зочин 2022-09-23 07:56:29
    Энэ ног тэнэг хүүр өөрийгөө ,дахь өдөр гаргах юм байна лдаа,тархинд юу байна даа,хөөрхий
  • ХУУЛЬЧ  2022-09-23 02:26:57
    ХОТ ХАРИУЦСАН САЙД ТЭГЖ ГЭНЭН БОДЛОГОТОЙ ЮМ БОЛ НИСДЭГ ТЭРЭГ ҮНЭГҮЙ ГАРГААД ҮЙЛЧИЛЧИХГҮЙ ДЭЭ ,,,,ХАРАМСАЛТАЙ ЙИМ ОВИРГОН НӨХӨД ЧАДДАГ БАГА ЯРЬДАГ ИХ ШҮҮ ДЭЭ
  • Хэхэ 2022-09-23 01:14:49
    Түгжрэлийн шалтгааныг олчихож. Настангуудаа л хотоос гаргаж байрлуулъя.
  • зочин 2022-09-23 01:08:03
    Ямар ч боловсролгүй баахан үхэрүүдээр удирдуулахаар ийм л юм болно ш дэээээ,,,
  • Иргэн 2022-09-22 17:42:13
    Зөөлөн чихтэй гэдгээрээ төрийн албан хаагчид руу дайрах юм. Монголчууд баячуудтай гэрлэх гээд эсвэл худ ураг болох гээд баячуудыг муулдаггүй.