Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2022.09.22/ болж, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэлээ. Тухайлбал Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлах юм.  

       Түүнчлэн нэг шүүгчийг сэлгэн ажиллуулахаар болов. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөгдөх хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

       Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 76 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”, “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны дүрэм”-д тус тус нэмэлт өөрчлөлт оруулав.

      Нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлэв.

       Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргалыг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын  албан тушаалд шилжүүллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.