Төсвөөр сонин юутай
Энэ онд зарцуулах улсын төсвийг “ХӨДӨЛМӨР8 БҮТЭЭМЖ8 ӨСӨЛТ”-ийг дэмжих төсөв гэж тодотгосон. Энэ хзрээнд Монгол Улсын хөгжлийг хурдасгах, эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд чиглэсэн шинэчлэлүүд тусгагдсан хэмээн төсөв батлагчид онцолж байв. Тэгвэл төсвийн зарцуулалт ямар сонинтой байгааг сонжъё.
 
Зорилтдоо хүрч чадахгүй байгаа хөрөнгө оруулалт
 
2022 онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.
 
Зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүлжээ. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлаас харахад хамгийн их хөрөнгө оруулалт зарцуулагдаж буй дээрх салбарууд ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засаг тэлэхэд хувь нэмэр оруулж байгаа эсэхэд эргэлзэхээр байгаа юм.
 
Зам тээвэр болон барилгын салбарын түүхий эд тэнгэрт хадсан, тээвэр логистикийн  асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа зэргээс харахад төсвийн мөнгө хий эргээд дуусах вий гэх хардлага байна.
 
Халамжийн төсөв
 
Цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100.000 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 2022 онд ч үргэлжилнэ. Ингэснээр хүүхдийн мөнгө олгоход улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийг зарцуулах болсон. Энэ нь төсвийн нийт зарлагын 13.3 хувийг эзэлж байгаа юм.
 
Гэхдээ хүүхдийн мөнгө заавал авах шаардлагатай гэр бүл нь олон бий. Бас авах шаардлагагүй гэр бүл ч зэгсэн хэмжээнд бий. Уг нь хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэг рүү чиглүүлэх учиртай. Гэвч хавтгайруулан олгож, төсөвт ачаа үүсгэх шаардлагагүй. Бүсээ чангалвал “чангалсан шиг чангалах” хэрэгтэй.
 
Түгжрэлийн төсөв

Энэ онд нийслэл хоын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан нь түүхэн үйл явдал болсон. Гэтэл нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ гэсэн одоо хүртэл алга. Автобуснууд нь эвдэрнэ, хөдөлгүүр нь шатна, ард иргэд нь ундууцна. Түгжрэлийг ингэж бууруулж болох нь уу гэж 7 хоног дугаарын хязгаарлалт хийснээс өөр ажил харагдсангүй. Уг нь бол түгжрэл бууруулах 420 тэрбум төгрөг бага мөнгө биш шүү дээ.  

Erennews.mn
Н.Элбэгжаргал

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • О.Балдангомбо 2022-09-27 11:58:08
    Төр ажлын байраар хангах үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас л халамжаар хангахаас өөр аргагүй ш дээ. Үр ашиггүй хөрөнгө оруулалтын оронд үр хойчдоо зарцуул