ХЗБХ-ны гишүүд АНУ-д  Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар туршлага судлахаар ажиллаж байна
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ц.Сэргэлэн, Х.Ганхуяг нарын УИХ-ын гишүүд Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байна.

Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр /2022.09.27/ АНУ-ын Төрийн департментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын товчооны Монголын асуудал хариуцсан туслах, Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён М.Ламберт болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын хууль эрх зүйн шинэтгэлийн асуудлаар санал солилцлоо.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар 2022 онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, айлчлалын зорилго болон Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар танилцуулан санал солилцлоо.


Мөн айлчлалын хүрээнд энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Цагаачлалын хяналтыг хэрэгжүүлэх албаны шүүгч Чарльз Эткинс Бланк болон Вашингтон хотын шүүхийн шүүгч Жүдит Пайптай уулзаж цагаачлалын асуудлаар болон зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээлэл авч, санал солилцов.


Энэ нь Монгол Улсын Их Хурлаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийг шинэчлэн батлахаар хэлэлцэж байгаа цаг үетэй давхцаж байгаа юм.


Айлчлалаар тус улс захиргааны зөрчилд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт болон хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар судлах юм. Дашрамд дурдахад манай улсын 30 мянга гаруй иргэн АНУ-ын 200 орчим хотод суурьшин амьдарч байгаа бол Монгол Улсад АНУ-ын 2100 орчим иргэн амьдардаг байна.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зсссссс 2022-10-01 14:32:39
    Үнэхээр шог улсууд бн, хуульчид энэ дотор бн уу
  • DR UROLOGIST 2022-09-28 16:29:35
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)