Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. 
 
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,
-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон  сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-10-01 10:39:19
    нийтийн тээврийн асуудлаа 100% / Гэхдээ тохь тухтай ,дулаахан наад захын бариул юм нь хүнд ойр цэвэрхэн гоё сайхан автобусууд оруулж ирэх/ ДЭЭР НЬ: ХОТ ДОТРОО
  • Зочин 2022-09-30 05:09:14
    2022 оны 9-р сарын 28-ний өглөө 25 гээд эмийн сангийн урьд буудлаас МУИС орох гээд 54 минут автобус хүлээллээ. Энэ чиглэлд Махимпекс -Улаанхуаран 40-н номерын
  • зочин 2022-09-29 00:42:14
    Худлаа ажил хэрэгч царайлсан урваж шаравдаг энэ нөхөр юу ч хийж чадахгүй нь тодорхой баахан мөнгө шаах нь дээ
  • иргэн 2022-09-29 00:37:57
    Цахим гарчилгээ гэж ард иршэдээс мөнгө хураах аргаа олдог Сүхбаатар юм аа. Ингэж ажиллахгүй. Чи зөвхөн мөнгө бодоод хэдийг кармалах вэ гэж сэтгээд байна.
  • DR UROLOGIST 2022-09-28 17:50:04
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • Зочин 2022-09-28 17:29:20
    Ийм юм хийгээд түгжрэл арилах уу? Ёстой гурилтаж байна дөө...
  • DR UROLOGIST 2022-09-28 16:29:08
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • Сонгогч 2022-09-28 13:57:18
    Сонгогч биднийг сонголоо гэж ийм хариу барих гэж байна уу? Харж л байя!!!!!
  • Ганаа 2022-09-28 13:20:37
    Хамгийн түрүүнд УИХ болон төр захиргааны бүх байгуулага их дээд сургуулийг хотоос гаргах Дархан Эрдэнэт Багануур луу нүүлгэх хэрэгтэй....
  • иргэн 2022-09-28 12:50:30
    Энэ нөхрийн толгойны багтаамж энэ асуудлыг шийдэж чадахгүй ээ,худлаа дүр эсгэгч л байна лээ шүү
  • Бат 2022-09-28 09:14:34
    энэ арга хэмжээ тэгээд түгжрэл бууруулах юм уу ажил хийж байгаа дүр эсгээд яах нь вэ
  • зочин 2022-09-28 08:34:50
    Цахим гэрчилгээ хийж байгаа нэрийн дор баахан мөнгө хурааж авна. Нөгөө цахим сүлжээн ажиллахгүй. б
  • зочин 2022-09-28 08:10:50
    Сүхбаатараа нөгөө оршуулгыг явуулахгүй , гэл үү, тэгш тоотой өдөр явуулна гэл үү..................