Ноён ам.долларын ханш яагаад өсөв
Арилжааны банкууд ам.долларын хязгаарлалт тогтоосон, хар зах буюу “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 3500 төгрөг хүрсэн /2022.09.28-ны байдлаар/ зэрэг төгрөгийн ханшийн сулрал иргэдийг бухимдуулах болов.
 
Тэгвэл яагаад ам.долларын ханш өсөх болсон шалтгааны тодруулъя.
 
Эдийн засагчдын байрь суурь болон зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад ам.долларын ханш өсөх хоёр шалтгаан байна гэж үзэв.
 
1.Төлбөрийн тэнцлийн алдагдал:  Энэ оны эхний 7 сарын урьдчилсан гйүцэтгэлээр манай улсын төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарав. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах валютын ханш өсөх үндсэн шалтгаан болж байгаа юм. Өөрөөр хэлбэл үүнээс шалтгаалан гадаад валютын албан нөөц буурсан.
 
Үүний эсрэг юу хийх ёстой вэ
 
Төлбөрийн тэнцлийн алдагдал нь халамжийн бодлого, төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбоотой юм. Иймд Засгийн газар бүсээ чангалах, гаднаас ам.долларын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих зэрэг шат дараатай төрийн бодлого нэн чухал байна.
 
Мөн манай улсад ам.долларын орлого орж ирэх хамгийн том үүсвэр нь нүүрсний экспорт тул хил, боомттой холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.
 
Түүнчлэн үүсээд байгаа ханшийн шокийн эсрэг Монгол банк бодлогын хүүгээ чангаруулсан нь үр дүнгээ өгөх боломжтой юм.
 
2.Зах зээлд оролцогчдын “Хүлээлт”: Хүмүүс юу гэж итгэнэ, эдийн засагт яг тийм зүйл тохиолддог. Хэрэв иргэдийн дунд цаашид ханш өснө гэсэн хүлээлт үүсвэл бүгд л уралдаад ам.доллар худалдан авах магадлалтай. Энэ нь эргээд богино хугацааны ханшийн өсөлтийг үүсгэх эрсдэл бий. Өнөөгийн нөхцөл байдалд ийм кейс ажиглагдаж байна.
 
Үүний эсрэг юу хийх ёстой вэ
 
Иймд долларын ханшийг зохиомлоор хөөрөгдөхгүй байх, зөв мэдлэг, мэдээлэл олж авах нь чухал юм.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2022-09-30 03:57:24
    Манайх Тусгаар улс юм байгаа биз дээ? Доллар яах вэ? Төгрөгнийхөө ханшийг л чангаруулах хэрэгтэй баз дээ? Бүх уул уурхайн бүтээгдэхүүнээ төгрөгөөр гаргая? Тэгвэ...
    • Пүүжий 2022-09-30 04:01:34
      Бид орсоос авч байгаа бүтээгдэхүүнийг рублээр тооцож байгаа биз дээ? Тэгвэл бид уул уурхайн бүтээгдэхүүнээ төгрөгөөр борлуулая! Төгрөгнийхөө эрэлт хэрэгцээг нэм...
  • зочин 2022-09-29 06:36:05
    яагаад гэвэл хамгийн тэнэг хүмүүсийг дээрээ залсан учраас
  • nn 2022-09-29 04:16:46
    Dollariin esreg busad valut iin hansh bas umaad bga.