ЭТТ: Ажилтан шалгаруулж авна

ЗАСВАР МЕХАНИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГА АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засвар механикийн хэлтсийн даргын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Хэлтсийн дарга

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Салбарын үйл ажиллагааг хэвийн нөхцөлд жигд ханган биелүүлэхэд шаардагдах бүх төрлийн хүнд машин, механизм, туслах техник, тоног төхөөрөмжүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, тэдгээрийн засвар үйлчилгээг тогтмол мэргэжлийн түвшинд гүйцэтгүүлэх;

2. Заавар, зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах;

3. Мэргэжилтэй боловсон хүчнээр хангах асуудлыг шийдвэрлүүлэх;

4. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулахгүй хэмжээнд барих зэрэг тулгамдсан асуудлуудыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн эвсэг хамт олныг бүрдүүлэн удирдан зохион байгуулан ажиллахад оршино.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Уул уурхайн механик инженер, механик инженер, хүнд машин механизмын инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Уул уурхайн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;

3. Механик чиглэлээр 6-аас доошгүй жил ажилласан байх;

4. Уул уурхайн тоног төхөөрөмж, ашиглалтын мэдлэгтэй байх;

5. Компьютерын өргөн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн байх;

6. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

7. Хувийн зохион байгуулалт сайтай байх;

8. Ажлын өндөр хариуцлагатай байх;

9. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;

10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

Бусдад түгээх
  • gplus