Төрийн бодлого,шийдвэр хувийн хэвшлийг “сөхрүүлж” байна
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг батлан хэрэгжүүлж уг бодлогодоо төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол улсын хөгжлийг хурдасгахаар тусгасан. Мөн саяхан л гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: “Миний хувьд төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийх шаардлагагүй гэж үздэг. Төр хувийн хэвшил хоёр нягт ойлголцож, хамтран ажиллах замаар л хөгжилд хүрэх боломжтой. Төр хаадаг боодог, бизнесийнхэн бүх ачаагаа үүрдэг гэсэн уламжлалт сэтгэлгээнээс салж төр бизнест үзүүлдэг олон төрлийн саад тээг, хүнд суртлаа багасгана. Энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитойгоор гүйцэтгэх зорилгоор төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тухай ЗГХЭГ-аас тогтоолын төсөл санаачилж, Засгийн газраар батлууллаа” гэсэн. Энэ үгийг олон бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн талархалтайгаар хүлээн авсан.

Гэвч дээрхи амлалт, заалтууд нь зөвхөн олон нийтээс авах оноогоо нэмэгдүүлэх, ээлжит нэгэн шоудалт, худал амлалт байсан нь сүүлийн үед өрнөөд байгаа олон үйл явдалуудаас харагдаж байна. Төр хувийн хэвшлийн бизнесийг санаатайгаар гацаан, ижил төрлийн үйлдвэр байгуулах,нийлүүлэлтээс давсан их зөвшөөрөл олгох, ханшийн өөрчлөлтөөөс үүссэн зөрүүг өр болгон өрийн дарамтанд оруулах зэрэгээр төр хувийн хэвшлийг сөхрүүлж, хувийн хэвшлүүд төрийн “махны машинд хэрчүүлж” байна.

Хөгжлийн банкны үндсэн зорилго,үйл ажиллагаа нь Монгол Улсын хөгжил, дэвшилд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдийг, мөн нийгэм, эдийн засагт ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх юм. Гэтэл Хөгжлийн банкнаас авсан зээлийг арилжааны банкны зээлтэй адилтган үзэж, долларын өсөлт ханшийн зөрүүнээс үүссэн зөрүүг өр болгож хувийн хэвшлүүдээсээ нэхэж их хэмжээний өрийн дарамтанд оруулж байгаа нь томоохон төсөл,бүтээн байгуулалтуудыг дампууруулах замд оруулж байна.

Өнгөрөгч долоо хоногт л гэхэд “Дарханы арьс ширний цогцолбор”-ын захирал Д.Энхбаярыг төрд бизнесээ дээрэмдүүлэхгүй, зах зээлээ өгөхгүй гэж тэмцсэнийх нь төлөө цагдан хорьж байгаа нь төрийн бодлого,шийдвэр  бодит амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж байгааг харуулж байна. “Дарханы арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд улс дэд бүтэц шийдэж өгөхгүй байгаагийн улмаас өнөөдрийн байдлаар бүрэн гацсан байдалтай байна.Түүгээр ч зогсохгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өөрийн харьяандаа дээрхитэй яг адилхан үйлдвэр барихаар  2020 онд “Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит компани байгуулан ТЭЗҮ хийлгэн ажлаа эхлүүлсэн байна.




Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан шигээ төрөөс хувийн хэвшлээ дэмжин “Дарханы арьс ширний цогцолбор”-ыг бүрэн ашиглалтанд оруулсан бол төрийн нуруун дээрх ачаа хөнгөрч, иргэдэд ажлын байр нэмэгдэж, үнэгүй хаягдаж буй арьс шир үнэд орж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал үүсэх нөхцөл бүрдэх боломжтой байсан. 

Түүнчлэн цементийн хомсдол, тээврийн болоод эрчим хүчний зардлын өсөлтөд л гэхэд Засгийн газар, хот хүртэл буруутай, тэрчлэн Хотын Ерөнхий менежер гэхэд өнгөрсөн онд цементийн үйлдвэрүүдийн нийлүүлэлтээс давсан барилга байгууламжийн зөвшөөрөл өгсөн зэргээр төрийн бодлогын шийдвэр бүр хувийн хэвшлээ сөхрүүлж байна.

Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан шигээ төр хувийн хэвшлээ дэмждэггүй, хамтардаггүй юмаа гэхэд ядаж л хувийн хэвшилдээ “гай болмооргүй” байна.
 
С.Гэрэл
www.olloo.mn
 
          
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-10-01 07:17:37
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • Ц.Пүрэвжав 2022-09-30 05:30:49
    Дарханы Цементийн үйлдвэр хэзээ ажиллах вэ?