УБЕГ 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэнээс үндэсний энгийн гадаад паспортын захиалга авахдаа цээж зураг шаардахгүйгээр тухайн хэлтсийн бүртгэлийн ажилтан цээж зургийг авч, бүртгэлийн системд оруулан үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа холбогдох баримт бичгийг бүрдүүлж өөрт ойр байрлах улсын бүртгэлийн хэлтэст ханддаг. Тодруулбал иргэний үнэмлэх, 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ мөн мэргэжлийн зурагчнаар авахуулсан цээж зураг зэргийг бүрдүүлж очдог байсан. Тэгвэл одоо мэргэжлийн зурагчны газар очих шаардлагагүйгээр шууд улсын бүртгэлийн байгууллагын харъяа нэгжид очиж үйлчлүүлэх боломжтой болж байна.
С.Цог
Оллоо.мн