“Алтанбулаг” худалдааны бүс нээгдсэнээр 100 сая ам.долларын ашиг  олох боломжтой
БНХАУ,ОХУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд худалдааны чөлөөт бүс нээснээрээ өндөр ашиг орлого олох бүрэн боломж байгааг албаныхан хэлж байна. Тодруубал “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг нээснээр манай улсын хувьд хамгийн багаар бодоход 100 сая ам.долларын ашиг олох  боложмтой аж. Ингэхдээ ОХУ, Хятад хоёрын хооронд хийсэн 100 тэрбумын гэрээнээс боомтоороо дамжуулан 100 саяын ашиг олох юм байна.  Энэ нь  манай улсын эдийн засаг болоод валютын нөөцөд чухал үүрэгтэй гэдгийг “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүсийн захирал Ч.Чимэдсүрэн хэллээ. 

Засгийн газар тавдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа “Алтанбулаг” хилийн боомтыг анх удаа худалдааны чөлөөт бүс болгож, ОХУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргаад байсан билээ. Энэхүү шийдвэрээр ирэх сарын 1-нээс хойд хөршийн иргэд визгүй зорчиж, Хятад тэргүүтэй гуравдагч орны иргэд Монгол улсаар арав хоногийн дамжин өнгөрөх визтэйгээр зорчих юм. Харин манай иргэд бүртгэлийн журмаар зорчих юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-05-21 03:50:58
    Мрнгуунууд гуцалдаж 20 жил болох хооронд Орос Хятад хоёр 400 тэрбум доллороор Манжуурт наад худалдааны чөлөөт бүсийн төсөл эхдүүлэх гэрээ хийлээ гэж.
    202.179.27.33
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-21 02:44:14
    ЗА, ХӨ. ЭНД ЧИНЬ ОЧООД Л ХЭВТЧИХЬЕ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах