З.Мэндсайханы улс орны хөгжлийн эсрэг хийсэн үйлдэлд нь хариуцлага нэхье
“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг батлан хэрэгжүүлж уг бодлогодоо төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол улсын хөгжлийг хурдасгахаар тусгасан. Мөн саяхан л гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: “Миний хувьд төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийх шаардлагагүй гэж үздэг. Төр хувийн хэвшил хоёр нягт ойлголцож, хамтран ажиллах замаар л хөгжилд хүрэх боломжтой.” гэсэн.

Гэвч дээрхи хөгжлийн бодлого нь бодит амьдрал дээр хэрэгжихгүйгээр барахгүй, салбарын сайд нь хөгжлийн бодлогынхоо эсрэг ажиллан, хувийн хэвшлийн бизнесийг санаатайгаар гацаан, ижил төрлийн үйлдвэр байгуулах замаар хувийн хэвшлийг сөхрүүлж, бизнесийг нь дээрэмдэж байна.

“Дарханы арьс ширний цогцолбор”-ын төслийн ажил нь 2018 оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төрөөс дэд бүтцийн асуудал шийдэж өгөхгүйгээс бүрэн зогссон байдалтай байна. Уг цогцолбор нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багт арьс шир, ноос ноолуур боловсруулах цогцолбор үйлдвэр барихаар 180 га газрыг эзэмшдэг. Арьс шир боловсруулах цогцолборын хүрээнд дараах үйлдвэр болон дагалдах барилга байгууламжууд баригдаж байгаа ба цогцолбор бүрэн ашиглалтанд орсноор 1 жилд 10 сая арьс шир, 11 мянган тонн ноос ноолуур боловсруулах, мөн бусад дайвар бүтээгдэхүүнүүд боловсруулах хүчин чадалтай.  Үүнд:
  • Бог малын арьс боловсруулах үйлдвэр агуулахын хамт - 5-н үйлдвэр
  • Бод малын арьс шир боловсруулах үйлдвэр агуулахын хамт - 4-н үйлдвэр
  • Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр - 2-н үйлдвэр
  • Эсгийний үйлдвэр
  • Желатин уургийн үйлдвэр
  • Судалгаа хөгжил, инновацийн төв
  • Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж  зэргийг барихаар төлөвлөсөн.
Цогцолбор ашиглалтанд орсноор төрийн нуруун дээрх ачаа хөнгөрч, иргэдэд ажлын байр нэмэгдэж, мал аж ахуйн салбарын түүхий эдийг дэлхийн зах зээлд гаргах, үнэгүй хаягдаж буй арьс, ширийг боловсруулах,эцсийн бүтээгдэхүүн  гаргах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх зэрэг олон чухал ач холбогдолтой төсөл юм.

Гэтэл З.Мэндсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд байхдаа, 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 185-р тогтоолоор яамны харьяанд “Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит компани байгуулах тогтоол батлан, ТЭЗҮ хийлгээд бүтээн байгуулалтын ажил нь эхлээд явж байгаан байна. Энэ нь “Дарханы арьс ширний цогцолбор”-той яг ижил төрлийн үйлдвэр бөгөөд харин 4 дахин бага хүчин чадалтайгаар 1 жилд 4 сая арьс шир боловсруулахаар төлөвлөгдсөн байна.



Хувийн хэвшил өөрсдийн зардлаар бүх ажлаа хийгээд  дэд бүтцийг нь л улсаас шийдээд өгчихвөл ашиглалтанд орчих үйлдвэрийг төрөөс дэд бүтцээр нь гацаагаад,  төр яг ижил харин ч бага чадалтайг барьж  байгаа, мөн өнгөрсөн сард “Дарханы арьс ширний цогцолбор”-ын захирал Д.Энхбаярыг төрд бизнесээ дээрэмдүүлэхгүй, зах зээлээ өгөхгүй гэж тэмцсэнийх нь төлөө цагдан хорьж байгаа нь төрийн бодлого,шийдвэр  бодит амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж, хувийн хэвшлүүдийг булаах, дээрэмдэх “төрийн дээрэм” цагаандаа гарсаныг харуулж байна.

Хувийн хэвшлүүдийг булаах, дээрэмдэх суурийг З.Мэндсайхан сайд байхдаа хийж өгөөд буулаа, түүнээс улс орны хөгжлийн эсрэг хийсэн бүхнээс нь хариуцлага нэхэх ёстой.
 
С.Гэрэл
www.olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-10-03 05:23:44
    Түүхий эдийн зах зээл бий, дараа нь олон түмнд хувьчилна, юунд хэрэгтэй монопол л гэж турж үхээд байна аа. Бичиг ч лав түмний сонирхолоос хол ажээ
    • Ха ха 2022-10-03 10:45:13
      ТӨК олигтой ажилласан түүх байхгүй. Хоолоо бэлдэж байгаа хэлбэр төдий.
  • kkkk 2022-10-03 04:15:37
    ТӨР БАС арьс шир боловсруулнаа гнэ БААХАН ЦҮНХ баригч хулгайч луйварчид сайд нар идэж ууж цөлөмдөг газар болгоно,, ЭНЭ улсыг хувйн компаниудаа сүйрүүлж бнаа,, л...
  • nnn 2022-10-03 03:01:21
    Darhanii tomorlogiig ch gesen amiig ni barilaa Amarsaihan terguitnvvd.Daraagiin alhmaa tootsohguigeer zvgeerbl buleej avaad boloo