Ажил олгогчийн буруугаас НД-ын шимтгэл төлөгдөөгүй бол даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлнө

Иргэн Оч нь “РБ” ХХК-нд гоо сайханчаар ажиллаж байсан, ажил олгогч “РБ” ХХК нь Очийг гоо сайханчаар ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна.

Иргэн Очоос “РБ” ХХК-д холбогдуулан, “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “ … миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс … нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэв.

Нэхэмжлэгч Оч нь 2021 оны 05-р сарын 04-ний өдөр хүүхэд төрүүлсэн бөгөөд нийгмийн даатгалаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь баримтаар тогтоогдсон, түүнчлэн ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогджээ.

Хуульд зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх үүрэгтэй. “РБ” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс ажилтан Оч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон байх тул даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж шүүх үзэв.

Иймд, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 834 952  төгрөг, хуульд зааснаар 4 сарын хугацаагаар тооцож 3 339 810 төгрөгийн хохирлыг ажил  олгогч “РБ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэлээ.

МУДШ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-10-03 08:41:00
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • DR. ADITYA 2022-10-03 08:39:35
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)