Газрын тосноос ''ганзагаа'' дүүргэсэн Ч.Чулуунбат шүүхийн хаалга татжээ
“Хурган” дарга хуулийнханд илчлэгдэж, баригдаад шүүхийн хаалга татах нь. Тодруулбал, АТГ-аас УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга асан Ч.Чулуунбатад эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
 
Ч.Чулуунбат яаманд ажиллахаас өмнө Ашигт малтмал, Газрын тосны газрын мэргэжилтэн байсан. Тухайн үед 197 сая төгрөгөөр худалдан авсан орон сууцыг өөрийн ХОМ-т мэдүүлээгүй, мөн УУХҮЯ-ны газрын дарга байхдаа 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан ч ХОМ-тээ мэдүүлээгүй аж. Ингээд ч зогсохгүй үүнийгээ өөрийн хууль ёсны орлого гээд үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн аж.
 
Мань Ч.Чулуунбатыг том артай гэх нь ч бий. Тэр Газрын тосны газар байж байгаад 2016 онд тус байгууллагыг Ашигт малтмалын газарт нэгтгэхэд УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын даргаар очиж байжээ.
 
Тэр үед салбарын сайд нь Д.Сумъяабазар байсан бөгөөд Ч.Чулуунбатыг шатахууны асуудлаа зохицуулж чадахгүй байна хэмээн халсан мань хүн буцаад ирж байж. Хөөгөөд явуулсан сайд нь чимээгүйхэн хүлээн авчээ. Мэдээж яамныхны хувьд Ч.Чулуунбатын ар нь сайд руу нь утас цохиод дуугүй болгочихож хэмээн шивнэлдэх болжээ.
 
Ямартай  ч түлш, шатахуун, шатахуун түгээх станцуудтай холбоотой бүхий л асуудалд гарын үсгээ зурдаг байсан Ч.Чулуунбат дарга төрийн алба хашиж байгаад гэнэтхэн 197 саяын орон сууц, 150 саяын үнэтэй хаустай болчихсон нь АТГ-ынхны анхаарлыг татаж, хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна.
 
Харин шүүхийн шатнаас л “эргэчихгүй” бол энэ удаа авлигачин дарга нарын тоо нэгээр ч болов буурч, нийтийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллах ёстой олон хүн ойлгох болох нь дээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.