УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж хэлсэн үгээ “Улс эх орон ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ард иргэдээ хайрлах хэрэгтэй. Хоноцын сэтгэлээр аливаа ажилд битгий хандаарай” гэх их л сайхан үгээр төгсгөсөн.
Гэхдээ түүний хэлсэн үгс дотор “Бид мөрийн хөтөлбөртөө орлоготой иргэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан бөгөөд энэхүү шинэчлэл нь
Нэгдүгээрт, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлоготой иргэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хоёрдугаарт, төсвийн байгууллагад орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэв.
Түүний тэдгээр үгс ард иргэдийг цочирдуулав. Мөн “Төрийн байгууллагууд бүгд бизнес хийе гэсэн олон улсын туршлага, либералчлал, хүнд суртал чирэгдлийг бууруулах, төр төсвийн байгууллагууд төрийн өмчит ААН-үүд үр ашигтай ажиллах ийм цогц реформыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ эрх зүйн орчныг бий болгоё” гэсэн нь түүнийг “эрүүл эсэхэд” эргэлзэхэд ч хүргэв.
Утга авцалдаа муутай энэ үгсээс “Төсвийн байгууллагууд цалингаа нэмэхийн тулд бизнес хийх юм байна. Төрийн өмчит ААН-үүдээ ашигтай ажиллах нөхцлийг төр бүрдүүлж өгөхийн тулд биенесменүүдийг нухчин дарах нь” гэж ойлгогдов.
Тэгвэл төрийн оролцоотой бүхэн дампуурч, гацаж, хөлдөж, царцаж улс орны хөгжилд чөдөр тушаа болдогийг бид Дарханы зам 4 жил гацаж байгаа, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зогсонги байдалд орсон, гурил будааны чанар муудсан ч үнэ нь нэмэгдсэн, Нөөцийн мах чанаргүй учраас одоо ч зарагдаж дуусаагүй байгаа зэргээс харж болно.
Их хурлын даргын энэ хэдэн үгс ертөнцийн элэг доог болж “Монголын төр МУЛГУУ, МУЙХАР” гэж хэлэгдэхэд хүрсэний зэрэгцээ шууд утгаараа ЖДҮ эрхлэгчид бизнесмен ард иргэдийнхээ боломжийг дээрэмдэж, амыг нь барьж заналхийлж буйтай агаар нэг сонсогдож байна хэмээн ард иргэд хэлж бухимдаж байна.
Гэхдээ УИХ-ын даргын энэ солиорлоор бол сургууль банк бус санхүүгийн байгууллага байгуулж, сумын ЗДТГ хуушуур хийж зарж болох нь байна.
ErenNews.mn
С.Цээл