БНХАУ-д “Google Translate” үйлчилгээг хоригложээ
БНХАУ-д “Google Translate” үйлчилгээнд хандах боломжгүй болсон талаар  эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулбал “Google Translate” орчуулгын үйлчилгээг зогсоож, translate.google.cn вэб сайтыг энгийн Google хайлтын хуудсаар сольсон байна.
 
Харин “Google” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ Эх газрын Хятадад “Google Translate” үйлчилгээг зогсоосон, энэ нь дотоодын хэрэглэгчдийн тоо цөөн, ашиглалтын түвшинн бага байсантай холбоотой гэж тайлбарлажээ.
 
Google-ийн үйлчилгээ нь БНХАУ-д томоохон байр суурь эзлэх, технологийн компаниуд болох “Baidu” болон “Alibaba”-тай өрсөлддөг учир хэрэглэгчид цөөн байх магадлалтай аж.

​Н.Элбэгжаргал
Эх сурвалж: Tech Times 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.