Бельгийн ерөнхий сайд Европын ахиц дэвшилд эргэлзэв

Украины мөргөлдөөн дээд амжилт тогтоосон инфляц, үнийн өсөлт, эрчим хүчний салбар дахь хүндрэл зэрэгтэй холбоотойгоор Европын хөгжил дэвшилд итгэхэд бэрх байна гэж Бельгийн ерөнхий сайд Александр Де Кроо үзэж байна. Тэрбээр "Европын хөгжил цэцэглэлт буурч байна. Өнөөгийн нөхцөлд ахиц дэвшилд итгэхэд бэрх хэцүү. Тиймээс гутранги сэтгэгдэл төрж байна" гэж Politico сэтгүүлд ярьжээ. Царт тахлын дараа үүссэн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, Европ дахь цагаачдын асуудалтай холбогдуулан хүн амын дунд хэт барууны намуудыг дэмжих хандлага нэмэгдэж байна гэж сонинд бичжээ. Ярилцлага өгөхдөө Ослогийн их сургуулийн судлаач Катрин Торлейфсоны хэлснээр хэт барууны намууд одоо “хэвийн байдалд” орж, улс төрийн орчны нэг хэсэг болж байна. Хэт барууны хүчнүүд даяаршсан хямралыг даван туулах үндсэрхэг, протекционист шийдлүүдийг санал болгодог. Цар тахлын үед шилжилт хөдөлгөөн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан байсан. Гэхдээ одоо эргэж ирлээ" гэв.

Саяхан Италийн парламентын сонгуульд хэт барууны хүчнүүд ялалт байгууллаа. Мөн Франц, Шведийн улс төрийн барууны хүчнүүд амжилттай ажиллаж байна. Ийм төрлийн улс төрийн хүчнүүд "хэт баруун" гэсэн шошгоос татгалзаж, өөрсдийгөө үүсгэн байгуулах үедээ илүү радикал, хэт туйлширсан үзэл бодлыг буруушааж байна гэж сонинд бичжээ. Ийм улс төрийн хүчнүүд цагаачлалын бодлогыг ил тод шүүмжилж, Европын элитүүдийн дургүйцэл дээр тоглодог. Даяаршлын үр шимийг хүртэгчид болон үндсэрхэг үзэлтнүүдийн хооронд тодорхой зөрчлийн шугам бий. Энэ нь Мальмё, Ром эсвэл Европын бусад хотод олноор цагаачлах талаар санаа зовж байгаа үед тохиолдож байна" гэж Бельгийн Влаамс Беланг намын тэргүүн Том ван Грикен хэвлэлд ярьжээ.

 “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.