Дэд сайд томров уу эсвэл...
Цар тахлын үед хүүхэд залуусыг “Digital Nation 2021”-д уриалан дуудаж халдвар тархахад “ҮНЭТЭЙ” хувь нэмэр оруулсан гэгдэж байсан ч ямар ч шийтгэлгүй өнгөрч байсан Б.Болор-Эрдэнэ гэх хатагтай өдгөө Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайдын албан тушаалд тухалчхаад байгаа.
 
Төрийн албанд ганц сар ч ажиллаж үзээгүй энэ эмэгтэйн балаг өнөөдөр ч үргэлжилсээр байна. Тэрбээр энэ удаа бүр олон улсын түвшинд яригдах хэмэжээний асуудал үүсгэчихээд инээмсэглэж явна.
 
Тодруулбал тэр ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничитэй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурсан байна.
 
Өчигдөрхөн үзэглэсэн энэхүү гэрээнд ийнхүү оролцсон нь дэндүү том толгойлсон хэрэг гэж шуугиад эхэлчихлээ.
 
Товчхондоо бол Б.Болор-Эрдэнэ хатагтай Олон Улсын гэрээний тухай хуулийг зөрччихөж. Нөгөөтэйгүүр тэр хэт томров уу эсвэл мэдлэг нимгэнээсээ болж алдаа гаргав уу.
 
Уг нь хуульд зааснаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс бусад албан тушаалтан олон улсын гэрээг үзэглэх эрхгүй байдаг аж.
 
Гэтэл мань хүн ийнхүү томорч, бүр ямар ч итгэмжлэлгүйгээр олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийж ийнхүү мутраа хайралчихав.
 
Одоогоор эл мэдээллийг нууцалж байгаа бөгөөд холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөл өгөөгүй байсан тухай эх сурвалжууд өгүүлж байна. Тэгээд ч ЖАЙКА бол Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага гэдгийг монголчууд төдийгүй дэлхий мэднэ.
 
Төрийн албанд гэнэт орж ирсэн түүний мэдлэг дутаж, ёс зүйгүй хэрээс хэтэрсэн үйлдэл гаргах нь энэ мэтээр олшроод байвал олон улсын тавцанд Монголын нэр ямх ямхаар унасаар байх нь.

 
ErenNews.mn
Ж.Ууган
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-10-06 08:23:16
    ЖАЙКА ч хамаагүй хүнтэй гарын үсэг солилцоод байх байгууллага биш шүү. Хэнтэй гарын үсэг зурж байгаагаа мэдэж л байгаа.
  • Зочин Дорнод 2022-10-06 07:56:43
    Бичигч таны мэдлэг дутуу болохоор АТААРАХДАА мэдлэг мэдэхгүйгээр нь бүү доромжил. Туршлага дутуу байж болно. Ингэж л гадаадад байгаа МЭРГЭЖИЛТНЭЭ ирүүлэх...
  • йыө 2022-10-06 05:07:35
    Бүх юмны дарга гээд л онгироод байдаг хүн шүү дээ, Сайдынхаа өмнүүр, ЕС-ынхаа өмнүүр, Ек өмнүүр данхалзаад насан одоо Оюук нь Обунагаа юу гэж өмөөрхийн болд...
  • зочин 2022-10-06 03:57:07
    Ажлаа мэддэг залуучууд асуудлыг шууд шийддэг байх хэрэгтэй биш үү. Нийгэмд иргэнд ямар аюул хохирол учруучихгаад байгаа юм бол
  • Цэрэн 2022-10-06 03:25:17
    Хар нялхаасаа л олон улсын байгууллагуудад зөвлөхөөр ажилласан хүн алдаа гаргана гэж юу байхав. IT биш, гадаад харилцааны мэргэжилтэй гээ биз дээ.