ГЕГ: 2022 оны эхний 9 сард импортоор нийт 6356.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан

 2022 оны эхний 9 сард импортоор нийт 6356.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 1229.9 сая ам.доллараар буюу 24.0 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 960.0 сая ам.доллар буюу 15.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1404.9 сая ам.доллар буюу 22.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1228.4 сая ам.доллар буюу 87.4 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 802.8 сая ам.доллар буюу 16.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1165.2 сая ам.доллар буюу 18.3 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 626.3 сая ам.доллар буюу 9.9 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 426.6 сая ам. доллар буюу 6.7 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.3 хувь ногдож байна

Манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.7 хувь; ОХУ-д 29.9 хувь; Япон-д 8.3 хувь; БНСУ-д 5.1 хувь; АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.1 хувийг эзэлж байна.





Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol news  2022-10-11 02:39:17
    Хэрэв та ядуу бол нэг бөөрөө зарж, эрүүл хэвээр байгаа бол 760,000 доллараар зарж болно (fortis.hospital.in@gmail.com)