Төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлэг болж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг төслийн хуульд өөрчлөлт оруулахаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан.

Монгол Улсын Засгийн газар тодотголыг боловсруулахдаа, Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор холбогдох өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл, боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, төрийн албан хаагчдын цалинг 2014 онд салбарын онцлог, инфляцийн түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, орон нутгийн төсвийн орлогод зайлшгүй шаардлагатай зарим өөрчлөлтийг тусгах, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зарим арга хэмжээний зардлыг бууруулан тооцох, Хүний хөгжил сангийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах эрхийг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан ажээ.

Хуулийн төсөлд, нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардал, төсвийн орлого, хөрөнгө оруулалт, орон нутгийн 2014 оны санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төлөвлөгөөнд хийх тодотгол болон Нийгмийн даатгалын сан түүнчлэн Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт хийх тодотголуудыг тусгасан байна.

Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор тус санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, сангийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуулах, сангийн төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргах зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, сангийн орлогыг 1,249.6 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,310.3 тэрбум төгрөг байхаар тодотгожээ. Дээрх хуулийн төслүүдэд тусгагдсан тодотголтой холбоотой асуулт, хариулт явагдаж байна.
 Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-12 04:12:02
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах