Олимпын гүүрний уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орлоо

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс та бүхэнд Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замд хийгдэх хөдөлгөөн зохион байгуулалтыг танилцуулж байна.

Энэ удаад Олимпын гудамж Олимпын гүүрний доод буцаж эргэлт буюу U-TURN ашиглалтад орсонтой холбоотойгоор Континентал зочид буудлын баруун урд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Жолооч та 2022 оны аравдугаар сарын 12-ны өглөөний 07 цаг 00 минутаас эхлэн дараах маршрутаар хөдөлгөөнд оролцоно уу.

Урдаас хойш чиглэх хөдөлгөөн, Хойноос урагш чиглэх хөдөлгөөний бичлэг тус бүр тусдаа байгаа тул та 2 бичлэгийг анхааралтай үзэн хөдөлгөөнд дараах маршрутын дагуу оролцоорой.

Уг зохицуулалтыг хийснээр Юнескогийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпын гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасаж, Олимпын гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөө болон Их сургуулийн гудамжны хөдөлгөөнүүдэд үзүүлэх сөрөө нөлөө багасна.

УРДААС ХОЙШ ЧИГЛЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ МАРШРУТ




ХОЙНООС УРАГШ ЧИГЛЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ МАРШРУТ



Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ddavaa 2022-10-11 14:07:01
    Demjigch baina Gehdee Naturii beegnereliig shiideh farts haigaasai
  • zochin 2022-10-11 10:58:38
    13-р хорооллын иргэд тэгээд яаж гэрлүүгээ орох вюм бэ
  • Mongol news  2022-10-11 02:35:08
    Хэрэв та ядуу бол нэг бөөрөө зарж, эрүүл хэвээр байгаа бол 760,000 доллараар зарж болно (fortis.hospital.in@gmail.com)
  • Мулгуу улсуудаар удирдуулахаар  2022-10-11 02:26:15
    Санхүү коллежийн гэнэт өвдсөн оюутанг 1-р төрөхөд хүргэхэд бөөн түгжрээ дундуур Төв шуудангийн уулзвар хүрээд буцаж U-turn эргэж 1 цаг болж очно? Явганаар 5 мин...