Анхаарал татаж буй ноён Ши
​Зургаа хоногийн дараа өмнөд хөршид томоохон үйл явдал болно. Тодруулбал БНХАУ 5 жил тутамд Ардын их хурлаа хийж төрийн тэргүүн нь ажлыы тайлагнаж, түүний эрх барих хугацааны асуудлыг шийддэг гэсэн үг.
 
Энэ удаагийн гол дүр нь мэдээж “Ши дарга”. Тэгээд ч “Болдог юм болдгоороо давтамжаараа... болно” гэж харж буй ч биз. Гэхдээ дэлхий тэр чигтээ Хятадын ардын хуралд анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл түүнийг дахин сунгах асуудалд бус харин “Авлигын эсрэг юу хийсэн бэ” гэдгийг сонирхож байгаа нь мэдээж.
 
Хятад улс бол авлигад оролцсон төрийн албан тушаалтанд төдийгүй тэдний гэр бүл, үе удамд нь ч хатуу цээрлэл хүлээлгэдэг тийм хатуу чанга хуультай улс. Үүнд нь ч бөмбөрцгийн олон улс алга ташдаг ч хэрэгжүүлдэг нь бас л ыөөн.
 
Юутай ч ирэх бямба гарагт дэлхийн анхаарал Хятад улсад хандана. Үүний бэлтгэл ажил ч мөн сайн хийгдэж байгаа бөгөөд өчигдөр буюу 10 дугаар сарын 9-нд Хятадын коммунист намын Төв хорооны 380 гишүүн хуралдсан. Томоохон агентлагуудын мэдээлснээр “10 сарын 16-нд болох Ардын их хуралд “Ши дарга”-ын тавих илтгэлийг сонссон бөгөөд намын дүрэм шинэчлэх, төрийн тэргүүнийхээ эрх барих хугацааг сунгах, Коммунист намынхаа улс төрийн товчоо, байнгын хороогоо шинээр байгуулах зэрэг дайвар асуудлаа ч хэрхэн яаж явуулах асуудлаа цэгцэлсэн” гэж байгаа.
 
Ши Жиньпин гэх энэ удирдагч 2013 оны 3 дугаар сарын 14-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаар БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш 9 жил 7 сарыг ардаа орхиод байгаа.
 
Тэгвэл товчхондоо бол түүнийг сүр дуулиантай угтан авч байсан шигээ өнөөдөр хүлээн зөвшөөрөх эсэх нь анхаарлын төвд буй бөгөөд “Авлигын эсрэг тууштай тэмцэж эхэлсэн” түүнд таагүй хандаж мэдэх нөхцөлийг бүрдүүлсэн ч байж мэднэ.
 
Гэсэн ч аав Ши Жунсюнь нь хэлмэгдүүлэлтэд өртөж, хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг цэл залуухандаа бие сэтгэлээрээ мэдэрч асан тэр хэрийн юманд торох ч үгүй гэж улстөрийн хүрээнийхэн, улс төр судлаачид харж буй учраас тэр дэлхийн анхаарлын төвд байна.
 
Erennews.mn
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.