Бондыг бодитоор дурандъя

Манай улс 2012 оны сүүлчээр олон улсын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгосон. Үүнээс 1.3 их наяд төгрөгийг зам барилга, инженерийн  шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, шинэ төмөр зам, Эгийн голын усан цахилгаан станц барих зэрэгт зарцуулж байна.

Зам дагаж хөгжил гэдэг. Үнэхээр ч хоёрхон жилийн өмнө нийслэлд маань Нарны замаас өөр шулуун дардан зам байгаагүй гэхэд хилсдэхгүй.Харин бондын мөнгөөр “Гудамж” төсөл хэрэгжсэнээр хотын зам, эдүгээ зам нэрэндээ таарахуйц болжээ. Бас хот хөдөөг холбосон зам ээлж дараалан ашиглалтад орсоор байна.

Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг  нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож, нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөснөөс сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьжээ.

Мөн Чингис бондын хөрөнгөөр  инженерийн шугам сүлжээ, төмөр зам гээд яалт ч үгүй улс орны ирээдүйд хэрэгтэй салбаруудад зайлшгүй хөрөнгө оруулалт хийгээд эхлэхээр П.Жасрай агсны хэлсэнчлэн “ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ХАРАГДАЖ” буйн илрэл. Энгийн мэт боловч бодит үнэн  энэ юм.

Харин Чингис бондын үлдэх 1.2 их наядыг Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад байршуулсан. Арилжааны банкууд Засгийн газраас өгсөн чиглэл болон салбаруудад хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй юм. Тухайлбал, Голомт банк зөвхөн ноос, ноолуур, сүү, хүлэмж, оёдлын үйлдвэр зэрэг хөдөө аж ахуйн таван салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай төслийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулсан зээлийг дамжуулан олгох үүргийг хүлээжээ

Тус банк ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 69 сая ам.доллар, ноос боловсруулах, угаахад  45 сая ам.доллар, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт 28 сая ам.доллар, хүлэмжийн аж ахуйд 17 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам.долларын зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан байна. 

Хөдөө аж ахуйн салбарыг дэмжихийн учир юу байв?

Монгол Улсын хөгж­лийн стратеги- ХӨДӨӨ АЖ АХУЙ. Чухамдаа Монгол Улс дэлхийд энэ салбараа хөгжүүлснээр л өрсөл­дөж чадна. Гэвч өнгөрсөн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар санхүүжилтээр байнга цангаж, арилжааны банкуудын тус салбарт олгосон зээл, нийт зээлийнх нь ердөө таван хувийг л эзэлдэг байв. Гэтэл энэ  салбар улсын ажиллах хүчний 33 хувийг шингээдэг, Монгол Улсын үйлдвэрлэлийн 20 хувийг бий болгодог стратегийн ач холбогдол бүхий томоохон салбар. Харамсалтай нь социализмын үеэс хойш энэ салбарт шинэчлэл,  хөгжил гээчийг мартах шахан, уламжлалт аргаараа л урагшилж ирлээ.

Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг одоо дэмжих цаг болсон. Ингэснээр Монгол Улс дан ганц уул уурхайгаас хамааралтай биш,хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж, импортыг халж, экспортыг нэмэгдүүлэх цаг болсныг эдийн засагчид,үндэсний үйлдвэрлэгчид сануулсаар байна.

Өнөөдөр нийслэ­лийнх­ний сүү сүүн бүтээгдэхүүний  жилийн хэрэглээ 190 сая литр байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Энэ хэрэглээг хангаж байж иргэд наад захын аминдэмээ авна гэж мэргэжлийнхэн тооцоолжээ. Гэтэл бодит амьдрал дээр энэ тоо ердөө 60 сая литрээр хэмжигдэж байна. Тэгсэн атлаа энэ 60 сая литрийнхээ 62 хувийг нь импортоор авдаг гэж байгаа. Энэ бол нүүдэлчин Монголчуудын хувьд ёстой л ичмээр тоо юм даа. Харин сая “Тэсо” ХХК  Чингис бон­дын санхүүжилтээс то­дор­хой хэмжээний санхүүжилтийг авснаар Милко хуурай сүүний үйлдвэрээ нээлээ.  Манай улсын хувьд 4000 гаруй литр хуурай сүү импортолж,дотоодын сүүний хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг хангадаг байсан бол харин одоо монголчууд өөрсдөө хуурай сүүгээ үйлдвэрлэдэг болсноор өдөрт 100 тонн шингэн сүү боловсруулж 11 тонн хуурай сүү үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болсон байна. Хэзээ л монголчууд бид өөрсдөө хуурай сүүгээ үйлдвэрлэдэг байлаа даа. Хэрэв ингээд үйлдвэрлэдэг болчихвол Чингис бондын санхүүжилт нүдээ олж байгаагийн нэг илрэл нь энэ болох юм.

Бас нэгэн баримт.Манай улс 2006 оноос самнасан болон бохир ноолуураа эрчимтэй экспортолж эхэлсэн. 2012 эцсийн байдлаар л  гэхэд 500 тонн самнасан ноолуур, 3600 тонн бохир ноолуур экспортолсон байна.

Бид цагаан алт болсон ноолууртаа ингэж нэмүү өртөг шингээлгүйгээр гадагшаа гаргаж ирсэн нь Монгол Улсад яаж ч бодсон ашиггүй хувилбар байв. Тэгэхээр яаж өөрт ашигтай байлгах вэ?  Хөдөө аж ахуйн салбараа хэрхэн өөд татах вэ?

Харин одоо надад үүнд өгөх сайхан хариулт байна. Учир ньЧингис бондын санхүүжилтээр ноос ноолуурын төслүүд хэрэгжиж эхэлснээр манай улсын нийт сүлжих хүчин чадал жилд хоёр сая ширхэг бүтээгдэхүүнээр, ээрэхийн хүчин чадал 480 тн, самнах хүчин чадал 1843 тн, будах хүчин чадал 108 тн-оор тус тус нэмэгдсэн байна. Үүнээс гадна олон шинэ үйлдвэрүүд угсралт суурилуулалтын шатандаа явж байна. Үр дүн биш гэж үү.

 Энэ бүхний эхлэл 2013 оны наймдугаар сард тавигджээ.  ҮХААЯ “Голомт” банкинд төслийн зээлийг дамжуулан олгох үүргийг хүлээлгэж, 2013 оны наймдугаар сараас төслүүд хүлээн авч эхэлсэн байна. Одоо ч төслүүд тасралтгүй ирсээр, энэ оны есдүгээр сарын 1 гэхэд 435 төсөлд судалгаа хийж, 135-д нь зээл олгожээ.

Энэ бол үйлдвэрлэлийн хөгжилд, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулж буй бондын хөрөнгө. Хамгийн аятайхан мэдээ нь “Голомт” банкны санхүүжүүлсэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт нийт 1577 ажлын байр шинээр бий болжээ.Тэдний ард 3-5 хүн байгаа гэж тооцвол мөн ч олон хүний амьдралыг дээшлүүлсэн тоо гарах нь.

Сайн мэдээ цааш үргэлжилсээр... Зөвхөн өвлийн хүлэмжийн аж ахуйн хувьд л тодотгоход нийт 27 ААН зээл авснаар нийслэлчүүд бид өвөл зунгүй шинэ нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж буй нь бас л дэвшил. Өнөөдөр бид хүнсний дэлгүүрүүдэд хятад ногоо худалдаж байхыг барагтай л бол харахгүй болсон. Саяхнаас хүнсэндээ хэрэглэдэг болсон нарийн ногоонууд ч “эх орны хөрсний”-х болоод байгааг бид анзаарахгүй л байна. Яг л өнөөх зам сайжирсан шиг.

Ийм төрлийн “Монгол брэнд” ойр ойрхон төрж, олон улсын зах зээлийг зорих болсон сайн мэдээг бид байсхийгээд л сонсдог болж.

Энэ бол манайхны ярьдаг жинхэнэ стратегийн хөрөнгө оруулалт юм. Тиймээс бондын үр өгөөжийг бодитоор, ирээдүйг нь бүр тодруулан, дурандаж асуудлыг томоор харах цаг болжээ.
 

Зууны мэдээ
Б.Дамдин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2014-12-15 02:36:19
    Үнэн юмыг үнэнээр нь бичиж. Алтанхуяг юм хийсэн шүү. Коммунистууд л үүнд нь хорсож татаж унагсан болохоос биш. Одоо дандаа сургууль цэцэрлэг барих юм гэнэ. Энэ ...
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • evroopoos 2014-12-12 16:33:50
    MEDEE BICHSEN MUU BOGS DOLOOGCHOO BID SAYAHNIIG HURTEL SUUNII UILDVER HUURAI SUU UILDVERLEJ BAISAN YUM SHUU YUCH MEDEHGUI BAIJ BUU DOLIGNO
    109.130.0.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-12 06:42:31
    хугацаа богино өндөр хүүтэй зээлийг зам барилгад оруулдаг тэнэг засаг Монголоос өөр хаана ч байхгүй гэж С.Баяр хэлсэн байсан, үнэхээр тийм шүү дээ,
    202.179.22.80
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-12 05:39:47
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах