Мянганы Сорилтын Компакт гэрээний хоёрдугаар шатыг Монголд хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мянганы Сорилтын Корпорацийн гүйцэтгэх захирал хатагтай Дэйна Ж.Хайдтай утсаар ярилаа.

Утсаар ярих үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Хатагтай Дэйна Ж.Хайд, Мянганы Сорилтын Компакт гэрээний хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх боломжтой орноор Монголыг сонгосон тухай мэдэгдсэнд тань талархаж байна. Монголын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Мянганы Сорилтын Корпорацид талархал илэрхийлье.

Монгол-АНУ-ын нэгдмэл зорилгыг илэрхийлсэн энэхүү шийдвэр хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататгах болно. Монголын Засгийн газар болон Мянганы Сорилтын Корпорациар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй АНУ-ын Засгийн газар хоорондын Мянганы Сорилтын Компакт гэрээний эхний шат Монгол Улсад 2008-2013 онд амжилттай хэрэгжсэн билээ. Мянганы Сорилтын Компакт гэрээний хоёрдугаар шатыг Монголд хэрэгжүүлснээр ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлсэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Монголын Засгийн газар энэхүү Компакт гэрээний хэрэгжилтийг хангахад бүх талаар дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайхан мэдээ 2014-12-12 07:26:24
    сайхан мэдээ байна.
  • 1958.mn 2014-12-12 05:38:40
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!