Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана
 Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Канадын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны Ази, Номхон далайн орнуудтай хөгжлийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн Ерөнхий захирал Жеф Нанкивел тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 6-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр талын уул уурхай, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцов.

Дэд сайд Д.Ганхуяг Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааны салбаруудыг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа мэдэгдэв. Ерөнхий захирал Ж.Нанкивел Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буйгаа онцлов.  

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus