ОХУ-д галт тэрэг осолдлоо
ИТАР ТАСС агентлагийн мэдээлснээр Мягмар гаригт Москва хотын ойролцоо Наро-фоминск орчимд ачааны галт тэрэг замаасаа гарч зорчигч тээврийн галт тэргийг мөргөсөн ноцтой осол гарчээ. Одоогоор ОХУ-ын эрүүл мэндийн яам болон төрийн мэдлийн мэдээллийн агентлаг болох ИТАР ТАСС хоёр хохирлын талаар зөрүүтэй мэдээллүүдийг өгч байна. ЭМЯ ослын улмаас 6 хүн амь насаа алдсан гэсэн бол ИТАР ТАСС амиа алдсан хүний тоог 9 гэж мэдээлжээ.  Суудлын галт тэргэнд нийт 394 зорчигч явж байснаас 45 хүн гэмтэж, 18 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд 6 хүний байдал маш хүнд байгаа ажээ.

Москва хотын баруун урд хэсгийн төмөр замын хөдөлгөөний бүхэлд нь зогсоосон байгаа бөгөөд албаныхан ачааны галт тэрэг замаасаа гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 

Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2014-05-22 06:27:50
    Oo ih haramcaltai bn
    166.184.52.4
    Мэдэгдсэн Хариулах