ТЦА: Долоон машин мөргөж, хоёр хүүхэд дайрсан иргэн жолооч биш байсан
Долоон машин мөргөж, хоёр хүүхдийг дайрч, машинаар чирэн хөлийг нь хугалсан ослын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэл өглөө. 


 ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "2022 оны 10 дугаар сарын 10 -ны  өдрийн 18: 53 цагт  цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Баянзүрх дүүргийн 26-р хороо Олимп хотхоны хойд замд Ланд-200 автомашины жолооч эсрэг урсгал руу орж, 7 тооны суудлын автомашиныг мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Ослын газарт хэргийн газрын үзлэгийг хийсэн, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн осолд өртсөн хоёр зорчигч эрүүл мэндийн байгууллагын хяналтанд байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан байдлаар хэрэг ослын газар дээр тухайн жолоочийг драйвераар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон. Мөн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад ямар нэгэн зүйл хэрэглээгүй гэж гарсан. Жолооны үнэмлэхгүй жолооч биш хүн байсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу үргэлжлэн явагдаж байна" гэлээ.



Хүүхдийг хашлагатай нидрээд чирсэн мөр....


Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-10-19 04:37:26
    Жолооч биш байсан гээд хэргийг хөнгөлөх гээд байгаа юм уу Даргынх нь авгай гэсэн үү
  • Иргэн 2022-10-18 00:43:01
    Энэ хүүхэн жолооч биш нь үнэн.Нөхөр нь согтуурсан үедээ дээрх авар ослыг гаргаж,эхнэр нь нөхрөө аврах санаатайгаар ослындараа цагдаа ирэхэдсуудлаа сольж суужээ....
  • зочин 2022-10-18 00:13:40
    Нууцлаад хойшлуулаад байхыг бодоход ТЦА болон замын цагдаагийн даргын авгай биш байгаасай
  • зочин 2022-10-17 08:42:16
    наад хүн чинь тэгээд мансуураагүй юм бол часан байх вэ үнэн үү нэг даргын хүүхэд, эсвэл эхнэр нь уураа ард түмэнд гаргаж хүнийг хохироож байгаа юмуу сайн л шалг...
  • erguu 2022-10-17 07:47:51
    erguu balai avgai ve bichlegiig ni uzsen yavch eruul bish avgai baina hen neg erh darhtanii bogs doloogch hamaaral buhii balai bizde
  • unshigch 2022-10-17 07:38:40
    teneg ork tomor unachaad yagaad jolooch bish baij zamiin hodolgoond oroltsdog bainaa