"Исламын улс"-ыг гурван сарын дотор ялж чадна
Иракийн Хүний эрхийн сайд Махди Эль-Баяатийг “Энэ дэлхийн хамгийн муу ажилтай хүн”хэмээн ярих нь бий. Иракийн үндэстний цөөнх туркуудын төлөөлөл болсон тэрээр есдүгээр сараас хойш Иракийн Хүний эрхийн сайдаар ажиллаж байна. Гэр бүлийг нь тамлан зовоож байсан Саддам Хусейний эсрэг нууцаар тэмцэж явсан Эль-Баяати 2006 оноос хойш Иракийн парламентын гишүүний албыг хашжээ.
Түүнийг Лондонд ирэх үеэр “ABC” сонин уулзаж ярилцжээ.
 
-Та үнэхээр “Дэлхийн хамгийн муу ажил”-ыг хийдэг үү?
 
-Энд, Лондонд ийм ажил хийдэг бол асуудалгүй л дээ. Хүний эрх баталгаажсан болохоор амархан. Гэвч Иракт хууль бүх талаар зөрчигддөг болохоор маш их ажиллах хэрэгтэй болдог.
 
-Б.Обама Иракийг их л яаруу, эрт орхичихов уу даа?
 
-Хоёр улсын хооронд гэрээ, тохиролцоо хийчихсэн байсан, тэрийгээ биелүүлсэн. Явж байгаа талд асуудал байхгүй, харин бэлтгэгдээгүй ирак цэргүүдэд л хамаг учир байна. Энэ бол ердийн ңэг дайн биш. Хоёр арми хоорондоо байлдаагүй. “Исламын улс” бол огт өөр мангас л гэсэн үг. Тиймээс америкууд явсны дараа бид бүтэлгүйтээд байна.
 
-“Исламын улс”-ын жихад дайчдыг өрнөдийн хуурай замын цэргийн оролцоогүйгээр ялах боломжтой юу?
 
-Бид хүнээ, цэргүүдээ сайн бэлтгэх хэрэгтэй. “Исламын улс”-ын эсрэг бид олон бүс нутагт том амжилтад хүрсэн, жишээ нь, Тикрит байна. Бидэнд өрнөдийн цэрэг хэрэггүй. Бидэнд өөрсдийн арми, маш олон сайн дурынхан байна. Ирак улс “Исламын улс” бүлгийг гурван сарын дотор ялж чадна. Манай Засгийн газар тэднийг гурван сарын дотор ялж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
 
-Итгэхэд бэрх л байна шүү..?
 
-Бид Лоңдонд буцаж ирээд ялалтаа тэмдэглэнэ гэдгийг танд хэлчихье.
 
-“Исламын улс”-ын тухай ярьж л байна. Гэвч өмнө нь иргэний дайңд шийт, суннитууд бие биенээ аймшиггүй алж хяддаг л байсан шүү дээ. Саддамын үед илүү тайван амгалан байсан гэж санагддаг уу?
 
-Бүгд адилхан. “Исламын улс”-ын лидерүүд нь Саддамын хуучин хүмүүс, түүний “Баас” намынхан. Өөр хувцастай нөгөө л хүмүүс. Тэдний өмнө “Аль-Кайда” байсан. Зөвхөн суннит, шийтүүдийн сэдэв биш л дээ.
 
-Лал шашны лам хуврагууд жихадын терроризмийг буруутган яллахдаа их идэвхгүй гэсэн ойлголт өрнөдөд байдаг..?
 
-Христосууд л гэнэ, лалуудл гэнэ... Юу байхёстой вэ гэвэл, энх тайван. Хэн ч алуулах ёсгүй, тэр тусмаа шүтдэг шашныхаа төлөө. “Исламын улс” бол мангас, бид мангасын эсрэг тэмцэж байна. Энэ бол ганцхан Ирак Сирид биш, дэлхийд тулгамдсан бэрхшээл. Тэд Тунис, Ливи, Африк, Мавритан руу орж байна. Зарим лал хувраг “Исламын улс”-ын эсрэг тэмцэхийг хүмүүст уриалж байж болох л юм.
 
-“Исламын улс”-ыг бүс нутгийн нефтийн том гүрнүүд санхүүжүүлж байна уу?
 
-Тэдгээр улсыг нэг гарын хуруугаараа ч тоолж болно. Нэг зүйлийг хэлье. Афганистаны талибуудыг санаж байгаа биз дээ? 15 жилийн өмнө  тэднийг хэн санхүүжүүлж байсныг бүгд мэдэж байгаа.
 
Зууны мэдээ
Н.Мөнхжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-12 05:36:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах