
Энэ сарын 17-ны өдөр буюу өчигдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1861 гомдол, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн дуудлага 1429, хулгайн гэмт хэргийн дуудлага 26, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 107 дуудлага тус тус ирсэн байна.
