Эдийн засгийг эрчимжүүлэх гарц ямар байж болох талаар цувралаар хүргэж байна. Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх нь нэг гарц байж болох саналыг Засгийн газар гаргажээ. Өнөөдрийн байдлаар манай улсын төгрөгийн хадгаламжийн жилийн хүү 12.2 хувь, валютын хадгаламж 5.6 байгаа. Хэрэв гадаадын нэг иргэн нэг сая ам.долларыг Монголын аль нэг банкинд нэг жилийн хугацаатай байршуулвал 56 мянган ам.долларын хүүгийн орлого авах ёстой. Гэвч 5600 ам.долларыг татварт төлөөд 50 мянга 400 ам.долларыг авч байна.
Өөрөөр хэлбэл валютын хадгаламжийн хүү 5.6 хувь биш бодитоор таван хувийн өгөөжтэй байгаа юм. Одоогийн энэ нөхцөлд хөрөнгөө Монголын банкуудад байршуулах сонирхолтой гадны иргэд 10 хувиар буурна хэмээн эдийн засагчид хэлж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөөлж буйг ч хэллээ. Нийт дотоод, гадаадын иргэдийн мөнгөн хадгаламжаас таван хувь нь гадны иргэдийнх гэвэл 500 орчим тэрбум төгрөг болох аж. Үүнээс 2.5 тэрбум төгрөгийг татварт төлдөг байна.
"Хувь хүний орлогын албан татварын тухай" хуулийн 16-р зүйлд "мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100. сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд" албан татвараас чөлөөлөх орлогод тооцжээ.
Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлснөөр гадаадын иргэдийн хадгаламж хоёр дахин нэмэгдэнэ гэвэл төсөвт төвлөрөх байсан таван тэрбум, төгрөг буцаан олгогдох юм. Харин тэдгээр иргэдийн эх үүсвэр нэг их наяд орчим болно. Энэ эх үүсвэр зээл хэлбэрээр гарч банкууд шууд 10 тэрбум төгрөгийн татвар төлөх боломжтой болох тоон судалгааг эдийн засагчид гаргажээ. Түүнчлэн зээл авсан компаниудаас 20 тэрбум төгрөгийн татвар авах боломж нээгдэх юм. Ингэснээр төсөвт 30 тэрбум төгрөг төвлөрөх боломж нээгдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ