Парламентад илүүдсэн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар Засгийн газарт л дутаж гэнэ дээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ш.Адьшаа нар сайдын суудалдзалрахаар хөлийн хурд, эрх мэдлийн хошуу мэдэн гүйж буй тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл МАН дотооддоо учраа олж, АН-ынханд сайдын суудал өгөхгүй гэдэгт санал нэгджээ.
 
Харин өнөөдөр Удирдах зөвлөлийн хурлаараа Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаар, Ж.Мөнхбатыг Боомтын сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Анх зөвхөн Боомтын асуудал эрхэлсэн сайдыг л томилно гэж байсан ч энэ суудал суудалд санаархаж буй хоёрынхоо шуналыг дийлээгүй аж. Тиймээс анх ХНХ-ын сайдын суудал Засгийн газрын түвшинд эмэгтэй гишүүний квоттой хадгалагдаж байсныг нь цуцална гэх яриа ч гараад байна.
 
Уг нь нэр бүхий хоёр гишүүний хувьд нийгэмд өөрсдийгөө шударгын дүрд тоглодог “жүжигчид” гэдгээ аль хэдийн таниулчихсан. Нэр хүнд нь “шалан дээр” навч уначихсан хүмүүс. Гэтэл “Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчээр ийн дарга нарынхаа үүдийг сахиж байгаа нь МАН-ын нэр хүндийг ч улам унагах магадлалтай.
 
Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёр хоёулаа “давхар дээл”-ийг эсэргүүцэгчид. Ам.долларын ханшийн өсөлт нь эрх баригчдын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үздэг. Тийм байтал өнөөдөр түүнийгээ, тэр үзэл баримтлалаа мартчихсан сайдын суудлын төлөө зүтгэж байгаа.
 
Дээрээс нь Ж.Мөнхбатын хувьд бүтэн салбар хариуцаж засаж, залруулж авч явах байтугай ёс суртахуунгүй. Ямар сайндаа л гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь олон нийтэд дэлгэгдэж, эхнэр болоод хадам ээж нь булайг нь дэлгэж байх вэ дээ. Тийм байтал Боомт хариуцан ажиллана гэж байгаа хүн дээ.
 
Харин Т.Аюурсайханы хувьд шударгын дүрд тоглож байгаад шагналгүй үлдчихсэн сүүлийн “тэмцэгч”. Шагналаа багагүй хугацаанд, тэвчээртэй хүлээж, эцэст нь өөрийн “хүчээр” олж авах гэж байгаа нь энэ.
 
Гэхдээ МАН-ын өөр нэг зарчим энд үйлчлэх магадлал бий. Дээр дурдсан ХНХ-ын сайдын суудлын эмэгтэй квотыг Т.Аюурсайханаас гадна парламентад “удсан”, гаршсан хүнийг томилох саналтай УЗ-ийн гишүүд ч байгаа аж. Шалгуурын хувьд Байнгын хорооны даргаар хоёроос дээш жил ажилласан эмэгтэй гишүүн байж болно гэх мэдээлэл байгаа юм.

ErenNews.mn
Б.Төгөлдөр 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-10-24 03:26:04
    Мөнхбатыг больж үз,МАН-ын гутамшиг
  • . 2022-10-23 03:35:59
    Гадаад төрх нь байтугай дотоод сэтгэлгээ нь таг хөдөөний загалууд төрийн сайд болдог цаг иржээ!!
  • Би 2022-10-22 01:00:29
    Энэ 2 ыг УИХ д сонгосон гаруудыг хараал идэг
  • Нүүрсчин 2022-10-21 12:13:05
    Боомт хариуцаж байгаад нахих нь дээ
  • ИРГЭН  2022-10-21 05:18:06
    ХИР ЗӨВ СОНГОЛТЫГ ЦАГ ХУГАЦАА ХАУУЛНА ДАА ,,,,,
  • Zochin 2022-10-21 02:41:20
    Нэг муу троллын бичсэн захиалгат нийтлэл байна. Аюурсайхан шиг шудрага, тулхтай гишүүн УИХ-д харин ховор шүү. ХНХ-ын сайдаар заавал эмэгтэй хүн байх албагүй.