Эболагийн өвчлөл Либерт буурч байна

Энэ сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18008 хүн өвчилж, 6437 буюу нийт өвчлөгсдийн 35 хувь нь нас барсан байна. 

12 дугаар сарын 3-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна. 

Гвиней улсад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 7-ны байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол бүртгэгджээ.

Харин Либерит өвчлөл буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол гарсан бол Сьерро-Леонд өвчний тархалт эрчимжиж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-12 08:39:23
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!