Ерөнхий сайд аа, хөгжлийн банкны зээлдэгчидтэй хэлцэл хий
Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжил, дэвшилд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр 2011 онд байгуулагдсан бөгөөд банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна гэж заасан байна.

Хөгжлийн банк 2012 оноос хойш 3000 орчим төсөл, арга хэмжээнд 7.5 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй, мөн арилжааны банкаар дамжуулан олгосон зээл гэсэн гурван багцад хуваан олгосон байна.
  • Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 355 төсөл, арга хэмжээнд 2.5 их наядын зээл олгосон. Энэхүү зээлүүдийг 2017 онд улсын төсөвт шилжүүлсэн байдаг.
  • Арилжааны 11 банкаар дамжуулан 17 төсөл, хөтөлбөрийн 2542 дэд төсөлд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг бөгөөд бүгд төлөгдөж дууссан.
  • Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй 95 төсөлд 3.3 их наядын зээл олгосон. Энэ багцын зээлүүдээс 56 зээлдэгчийн 2.9 их наядын зээлийн үлдэгдэл асуудал болж, чанаргүй зээлийн асуудал яригдаж байна.
Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл нь Хөгжлийн банкны өөрийн судалсан, ТУЗ-аараа хэлэлцэж шийдвэрлэн олгосон зээлүүд юм.
Хамгийн сүүлийн мэдээллийг харахад, 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 50 зээлдэгч нийт 634.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Үүнээс 11 зээлдэгчийн 262.9 тэрбум төгрөгийг бүрэн төлж хаасан байна.

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын мэдээлснээр тус банк энэ онд багтаан 800 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх шаардлагатай байгаа ,учир нь Монгол Улс "Сэргэн мандалт" бондыг 2023 оны аравдугаар сарын 23-нд, "Самурай" бондыг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх ёстой. Хэрэв Хөгжлийн Банкны зээлдэгчид энэ хэмжээнд эргэн төлөлт хийхгүй бол Засгийн газрын баталгаа гаргасан "Самурай" бондын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөс аргагүй байдалд орно гэсэн байна.

Чанаргүй зээл нь зөвхөн Хөгжлийн банкны өөрийн шийдэж олгосон, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүд байгаа нь зээл авагсдыг бус зээл олгохыг шийдвэрлэсэн ТУЗ,Гүйцэтгэх удирдлага,эрх бүхий албан тушаалтнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь шалгах ёстойг харуулж байна.

 Мөн Хөгжлийн банкны бас нэг асуудал бол зээл өгөөд хяналтаа сайн хийж чадаагүй,зээлийн хөрөнгө хаана, хэнд байгаа, төслүүд амжилттай хэрэгжиж байна уу, үгүй гэдэг дээр анхаарлаа сулруулсан байсан нь их хэмжээний зээлүүд чанаргүй болж хувирахад хүргэсэн байна. УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгаж зээлийн дийлэнхийг улс төрийн болон бусад эрх мэдэлтэй эрхмүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс авсан байгааг шалгалтаар тогтоосон.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг нь улсаа барьцаалсан хамгийн их мөнгөн дүнтэй гэмт хэрэг бөгөөд өнөөдрийн байдлаар АТГ 736 тэрбумын хохиролтой 19 зээлд эрүүгийн хэрэг үүсгэн 83 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Мөн Иргэний шүүхэд 31 зээлдэгчид хамаарах 1.2 их наяд төгрөг нэхэмжилсэн байдалтай байна. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх процесст цаг хугацаа нэлээн зарцуулагдах нь ойлгомжтой.  АТГ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах ажлын хүрээнд 2022 оны 2 дугаар сард зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон.

Мөн эргэн төлөлт хийгээд байгаа ч зээлийн хүү болон валютын ханшны зөрүүгээс үүдэн зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй харагдаж байгаа асуудал олон зээлдэгчдэд тулгараад байна. Орос-Украины асуудал, “Ковид-19” цар тахал, хилийн хориг саад гэхчлэн өөр бусад олон шалтгаанаар зээл авах үеийн ам.долларын ханш өнөөдөр зээлээ эргэн төлөх үеийн ханштай харьцуулбал огцом өссөн, ямар ч чадвартай компани байгаад зээлээ гүйцэт эргэн төлөхөд хэцүү болсон.

Дээрхи нөхцөл байдлуудаас харахад, Хөгжлийн банкны хэрэгт хэн нэгнийг яллахаа түр хойш тавин Засгийн газар бүх зээлдэгчидтэй хэлэлцээрийн ширээний ард суун  зээлээ хэзээ хэрхэн барагдуулахыг хэлэлцэж тохироод ажил, үйлдвэрлэлийг нь хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, улс орон чинь дефолт зарлахдаа хүрчихээд чадан ядан аргацаан амьдарч байна, мөн ирэх онд  "Сэргэн мандалт" бонд, "Самурай" бондын төлбөрүүдийг төлөх юм.

Энэ арга зам руу орохгүй бол эрх баригчид хэн нэгний хүсэл захиалгаар аж үйлдвэр эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүдээ устгах, нухчин дарах ажлыг санаатай хийж байна гэж харагдахаар байна Тэгэхээр дефолт зарлаж туйлдаа хүрэхээс өмнө үндэсний хөрөнгөтнүүд, том жижиг аж үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ эв зүйгээ олж, тэднийхээ туслалцааг аван хамтран ажилла, эрх баригчдаа.
 
С.Гэрэл
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-10-29 05:39:58
    Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • бөйбыө 2022-10-27 05:04:34
    хэлцэл бус хэцүү нэртэй газар руу нь хурдан явуулаа
  • ХУУЛЬЧ  2022-10-27 02:12:04
    ,,ТЭНГЭР ЯРЬДАГ ДЭЭДЭС ,ЗЭЭЛ АВАХААС ГАЗАРТ АМЬДАРЧАГЧУУД АВАХГҮЙ ДЭЭ.,ТЭД АВЧ ӨГӨЛЦСӨЖ ЧАДСАН ХОЙНО ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ УЧИРТАЙ ,МОНГОЛ УЛСЫГ ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ШҮҮ,,...
  • зочин 2022-10-27 01:43:11
    яах гэж авсан юм вэ үүргээ биелүүлэхгүй байж хэнийг буруутгах байгаа юм вэ жинхэнэ үйлдвэрлэгч нарт хшүрэлгүй авсан биз дээ түргэн буцааж өг