Парламентын сэтгүүлчдэд зориулж эмхэтгэл гаргажээ

УИХ-ын Тамгын газар, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран сэтгүүлчдэд зориулж “Парламентын нээлттэй, ил тод байдал, парламентын сэтгүүл зүйн онцлог, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага”  эмхэтгэл хэвлэн гаргажээ.
Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл эмхэтгэлд парламентын сэтгүүл зүйн мөн чанар, нийгмийн үүрэг зорилго, Монгол дахь парламентын сэтгүүл зүйн үүсэл хөгжил, түүнийг боловсронгуй болгоход тавигдах шаардлага, өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын төлөв, парламентын мэдээллийг олон нийтэд хүргэдэг бусад улс орны туршлага, судалгааны материалуудыг багтаасан талаар танилцуулсан юм.

Харин УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, “ Монгол УИХ-ын  Тамгын газар, Парламентын сэтгүүлчдийн холбоо олон жил хамтарч УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд бодитой, үнэн зөв хүргэх чиглэлээр ажиллаж байгаагийн нэг нь энэхүү хамтран гаргасан эмхэтгэл юм. Эмхэтгэлийг гаргах болсон гол зорилго нь парламентын сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг, сэтгүүлчийн ур чадварыг дээшлүүлэх, бусад улс орны парламент сэтгүүл зүйн чиглэлээр хэрхэн ажилладаг талаарх туршлагыг судлуулж, түүнийг нэвтрүүлэх зорилготой.  

УИХ-ын  Тамгын газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА” -тай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд парламентын сэтгүүлчдийн үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт орсон. Ялангуяа мэдээ, мэдээллээ дамжуулах техник хэрэгслээр тоноглосон тусгай өрөөнд парламентын сэтгүүлчид үйл ажиллагаагаа явуулах, тусгай цэгүүдэд ярилцлага авах зэрэг өөрчлөлтийг УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журамд шинээр оруулсан.

 Цаашид Парламентын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран сэтгүүлчдийг илүү их туршлага судлуулах, сургалт явуулах чиглэлд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.