Улстөрчдөө хэргээс мулталсан Хөгжлийн банк
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй уулзахдаа улс оронд болоод байгаа олон асуудлуудыг ярьсны дотор Хөгжлийн банкны  асуудлыг нэлээн тодотгон ярьж, энэ нь нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон хэрэг бөгөөд шүүхийн шатанд шийдэгдэхийг хүлээж байна гэсэн утга агуулгатай ярьсан.

Хөгжлийн банкны асуудал нийтийн эрх ашгийг зөрчсөн, улсаа барьцаалсан хамгийн их мөнгөн дүнтэй гэмт хэрэг юм бол Засгийн газраас байгуулсан Б.Энхбаяраар ахлуулсан түр хороо ч шалгана гэж худлаа болох талтай, учир нь чанаргүй зээл үүсгэсэн ихэнхи ААН-үүд нь төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд байгаа юм.

Энэхүү асуудал болж байгаа зээлүүд нь Хөгжлийн банкны өөрийн шийдэж олгосон, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүд байгаа нь зээл авагсдыг бус зээл олгохыг шийдвэрлэсэн ТУЗ, Гүйцэтгэх удирдлага,эрх бүхий албан тушаалтнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь шалгах ёстойг харуулж байна.

Зээл авагсад өөрсдөө шийдээд, банкны сейфнээс нь хэдэн тэрбумаар нь мөнгө аваагүй нь тодорхой, банк зээлийн материалыг судлан, хөрөнгийн барьцаа гаргуулан, хамгийн гол нь төслийг нь судлан энэ төсөл хэрэгжсэнээр Монгол улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулах чухал төсөл үү гэдгийг судлан эрх бүхий албан тушаалтнууд нь шийдвэр гарган олгосон байж таараа.

Анх чанаргүй зээлийн асуудал олон нийтэд ил болсноос хойш бас ч гэж чамгүй зээлдэгчид зээлээ төлсөн үр дүн гарсан байдаг, гэвч яалт ч үгүй гурван жил үргэлжилсэн цар тахлын нөлөө, Орос-Украйны асуудал, валютын ханшийн өсөлт зэрэг давагдашгүй хүчин зүйлүүдээс хамааран төслийн үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа зогссон,удааширсан, орлого буурсан асуудал үндэсний үйлдвэрлэгч, хувиараа бизнес эрхлэгчидэд жижиг том гэлтгүй бүгдэд нь тулгарсан. Бидний мэдэх олон аж ахуйн нэгжүүд, бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоон хаалгаа барьсаныг бид бүхэн харж байна. Өнөөдөр манай улсад гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчид юм хийж бүтээхээсээ айж байна, хэн ч зориглон шинэ бизнес эхлүүлж чадахгүй байдалд байна.

Аливаа улс орны тусгаар байдал, төрийн дархлаа нь үндэсний хөрөнгөтнүүд нь байдаг, цаашлаад хувийн хэвшилийнхэн, бизнес эрхлэгчид улсын эдийн засгийн голыг нуруун дээрээ үүрч явдаг. Иймээс төр засгаас Хөгжлийн банкны хэрэгт хэн нэгнийг яллахаа түр хойш тавиад Засгийн газар,Хөгжлийн банкнаас бүх зээлдэгчидтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, энэ байдлаас яаж гарах, ямар гарц гаргалгаа байгаа талаар харилцан тохиролцож, хэн хэнийгээ дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Эс тэгвээс эрх баригчид хэн нэгний хүсэл захиалгаар аж үйлдвэр эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүдээ устгах, нухчин дарах ажлыг санаатай хийж байгаа гэж дүгнэхээр харагдах ба ингэлээ гээд хэнд ч ашиггүй, улс орны эдийн засагт ч муугаар нөлөөлөх болно гэдгийг хатуу санах хэрэгтэй.

С.Гэрэл
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-10-30 07:01:10
    Монголын барууны намынхан хүмүүсийг алцгаа гээд монголын бүх улсын эмнэлгүүдэд мөн хувийн эмнэлгүүдэд маш их хэмжээний хахууль өгч байгаа.