Ч.Маралмаагийн хэрэг цагдаа, шүүхийг илчилнэ
Иргэн Ч.Маралмаа гэгч нь Ланд-200 маркийн автомашинаар 7 автомашин мөргөж, 12 настай охиныг чирж гэмтээсэн. Анх гэмтсэн охины хөл нь зулгарсан гэх мэдээлэл өгч байсан. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал ил болж, охины хөлийн гэмтэл ямар байгаа зураг нь ил боллоо.
 
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч н.Даваасүрэн уг гэмтлийг хөнгөн гэж дүгнэлт гаргасан. Дараа нь бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээний дүгнэлт гаргана гэж албан тушаалтнууд үүрэг өгсөн гэх боловч мөн л н.Даваасүрэн ганцаараа байж, дахиад хөнгөн гэсэн дүгнэлт гаргаад байгаа талаар охины гэр бүлийнхэн мэдээлж байна.
 
Олон нийтийн анхаарлыг татсан энэ осол хуулийн дагуу үнэн, зөв шийдэх эсэх нь эхнээсээ эргэлзээ төрүүлсээр байгаа тул иргэд ч охины биеийн байдлыг анхаарч, цагдаа, шүүхийнхэн хэрхэн ажиллахыг ажигласаар байгаа юм.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИД 2022-11-09 02:58:06
    ХУУУЛЬ БАЙГАА БОЛ ХУУЛИАРАА ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬЧИД ХУУЛЬЧИД БИШ БОЛСОН ЕРТӨНЦ БОЛООД БАЙГАА ?????
  • зочин 2022-11-01 05:52:54
    Аль хэдийн мартагдсан.Томчуудын хэрэгт хуулийн заалт дандаа энэрэнгүй үйлчилнэ.Торгоод л өнгөрнө хараад байгаарай.
  • Иргэн 2022-11-01 04:02:55
    Тэр хүүхэд, машин ярихаас гадна хамгийн гол нь энэ хүүхэн хуулийн ямар ямар заалт зөрчсөн бэ?! Түүнд хүлээлгэх хариуцлага шийтгэл гэж заавал бх ёстой.