Ерөнхий  сайд аа, Б.Болор-Эрдэнээ битгий давраа
Амьгүйн дээр амаа мэддэггүй албатуудаа сольж үз, Ерөнхий сайд аа. Өөрийн чинь “ивээлт” Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайдын суудалд заларсан Б.Болор-Эрдэнийг огцруулахыг шаардсан иргэдийн тоо нэмэгдсээр байгааг та харж буй биз.
 
Үндсэн хуулийн сууоь ухагдахуунаа ч мэддэггүй хүнийг монголчууд  харин ч өнөөг хүртэл хүлцэнгүй байж албан тушаал ахиулсаар ирсэн. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.
 
Гэтэл таны ивээлд багтсан гэх Б.Болор-Эрдэнэ олон улсын “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачлага” чуулганы тайзан дээр гадныхны дэргэд жишим ч үгүй ард иргэдийг нас, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж, дэлхий нийтэд цацаж сууж.
 
Тухайн үед тэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга гэх албан тушаал хашиж байсан ч дэлхий даяаршиж, цахимжиж буй энэ үед чухал албан тушаал мөнөөсөө мөн.
 
Өнөөдрийн Монгол Улсыг бий болгохын тулд Б.Болор-Эрдэнийн эцэг, эх биш юм аа гэхэд тухайн цаг үеийн сэхээтнүүдийн ихэнх нь орост боловсрол эзэмшиж, үлдсэн хэсэг нь оросын “школ”-оор сурч, боловсорч, ажиллаж ирсэн.
 
Гэтэл тэдний босголцсон өнөөгийн төрийн зардлаар буюу  Боловсролын зээлийн сангийн зээлээр өөр оронд боловсрол эзэмшиж ирчхээд өрөө ч төлөөгүй байж, бусдыг ад үзэж өөлж, гоочилдог ийм сэтгэхүйтэй төрийн өндөр албан тушаалтан байж болохгүй.
 
Түүнийхээр бол Монгол Улс хөгжин цэцэглэхэд ахмадууд гай болж байгаа юм гэнэ. Гэтэл дэргэд нь зэрэгцээд сууж буй гадныхны насыг бус туршлагыг ашиглан хөгжиж байгаа, хөгждөг ч юм.  Тухайлбал Б.Болор-Эрдэнэтэй хамт байгаа Английн Хөрөнгө оруулалтын сайд Лорд Жерри Гримстон 73 настай бол Их Британийн хөрөнгө оруулагч тэрбумтан, бизнесмэн Росчайлд 68, АНУ-ын сэтгүүлч Жон К.Дефтериос 61 настай. Тэгвэл тэдгээр эрхмүүд Б.Болор-Эрдэнийхээр бол үеэ өнгөрөөчихсөн “юмнууд” бололтой.


 
Үнэндээ бол олны хэлдгээр “Ерөнхий сайдын” гэх тодотголтой Б.Болор-Эрдэнэ анх удаа Үндсэн хууль зөрчиж, монголчуудыг доромжилж байгаа юм биш.
 
Тэрбээр өмнө нь ковид-19-ийн цар тахлын үеэр буюу 2021 оны 9 дүгээр сард “Цахим үндэстэн-2021” шоу зохион байгуулж халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байсныг монголчууд мартаагүй.
 
Номыг нь сураагүй бол номхныг нь сур гэж үг бий. Үндсэн хуулиа мэдэхгүй бол амаа хамхиж байхыг албатууддаа хэлж, заааж өг Ерөнхий сайд аа.
 
Хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсээ төрийн албанаас үдсэн шигээ, хөөрхөн гэгддэг хүүхнээ ч бас Монголын төрөөс зайлуул.

Эх сурвалж: ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2022-11-08 10:02:38
    Хөрш орныхоо боловсролын системийг давхар муулсан. Оросын дээд боловсрол муу гэснээр 2 улсын ерөнхийлөгчийн протоколыг бас хүчгүйдүүлсэн
  • Зочин Дорнод 2022-11-08 05:29:25
    Оросоос бусад улсад сурсан залуучуудын 80-90% нь ЭХ ОРОН Ч ҮЗЭЛГҮЙ. ардчилал, либирал үзлээр хүмүүжиж, бусдыг боддоггүй. БОЛОР-ЭРДЭНЭ дутагдлаа засах ухаантай
  • Зочин 2022-11-08 05:26:35
    Монголын төр бүтэхгүй ээ, яана даа, ямар нийгэм, ямар төр улс байгуулж байнаа?
  • Монгол 2022-11-08 04:10:04
    ШУДАРГА ЁС. ТӨРИЙН ХҮНИЙ ЁС ГЭЖ БАЙДАГ БОЛ АЛБАН ТУШААЛААМАА БУХ, БУУЛҮАХ НЬ ЗӨ БУСДАД СУРГАМЖТАЙ
  • иргэн 2022-11-08 02:08:21
    Төрийн өндөр албан тушаалд төрийн ажлын ямарч туршлагагүй нөхдийг шууд томилдгоо болимоор бга. Шат дамжлагаар албан тушаал ахих ёстой, доороос эхлээд хийж сурна...
  • иргэн 2022-11-07 14:42:15
    пизда монголын төр энэ мэт бөгсөөрөө ажил хийсэн дарга нэртэй яашкануудыг зайлуулах хэрэгтэй. боов хөхөгч
  • zochin 2022-11-07 14:30:37
    devsger bolson yanhnaa ogtsruulahgui bol ooroo ogtsor shugelddeg danhan tolgoitoo. zasgiin gazar chin unana shuu.
  • zovhin 2022-11-07 12:08:16
    Бас өөрийгөө young leader гэчихжээ,
  • zochin 2022-11-07 11:21:51
    Iimerhuu nuuts bie unelegch yanhnuudiig huuj zailuulaach. Danhan tolgoitoo naad ynhan chin chamaig ogtsruulahad hurgene shyy. Danhan tolgoitiig ogtsruulya.
  • Зочин 2022-11-07 08:30:19
    Америкт очоод л хэдэн жил сураад л хүн учиргүй их сурна гэж юу байх вэ дээ. Үлгэрийн орон юм уу хаашаа юм? Мэдлэг боловсролгүй Данхын толгойд ийм юм орох байх.....
  • Иргэн 2022-11-07 06:07:03
    Аяабас,Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана. Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.Зарим эм өөрийн өнгө царайгаар з...
  • зочин 2022-11-07 05:51:09
    төрийн хүн болсоноо ойлгож байх хэрэгтэй. Олон улсын тавцан дээрээс өөрийнхөө бодлыг хэлсэнч улсын бодлого ярьж байна гэж ойлгогдоно шүү дээ. Зайгаа тавь
  • баяраа 2022-11-07 05:32:38
    зөйлээчээ...хөлдүү сайдаа
  • Үеийнхэн 2022-11-07 05:20:11
    Болороо минь дээ, Болороо минь! Иймхэн өндөрөөс унах байсан юмуу?
  • Иргэн 2022-11-07 05:18:49
    ЕС гэгч нь царайг нь хараад л багтаа элсүүлчихсэн бололтой! Хаая хааяахан харж суух гэж , ханмж авч байх гэж өөрийн сэтгэл дээ тооцоолж дээ ; хахаха ;
  • Мөна 2022-11-07 05:03:33
    Төрийн хүнд ярих ярихгүй зүйо, ярих ярихгүй газар гэж бий. Үүнийг төрийн албаны ёс зүй, төрийн албанд мэргэших гэдэг юм даа. Аманцар авгай шиг байж болохгүй.
  • ХУУЛЬЧ  2022-11-07 04:53:00
    БОЛОВСРОЛ ХӨГШИН ЗАЛУУГ ЯЛГАДАГҮЙ Л ДЭЭ ,,,ТИЙМ БОЛООД ХОНГОРХОН ОХИН МИНЬ НАМЫН ЗАЛУУСААРАА ХАМГААЛУУЛСАН Ч ХУУЛЬ БҮГДЭД НЬ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ ЮМ .,,,,
  • Зочин 2022-11-07 04:29:15
    Үнэнийг хэлсэн хүнд .... өшөөтэй гэдэг шиг , бодит байдлыг ярьж хэлсэн л байна ш дээ. Яг төрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ийм нөхцөл байдал үүсч байгаа нь үнэн ш д...
  • Зочин 2022-11-07 04:23:22
    Хэр хэмжээгээ мэдэж явах хэрэгтэй. Аливаа зүйлд хандахдаа 7 хэмжиж 1 огтол гэдгийг ахмадууд сургаж ирсэн дээ.