Цар тахлаас үүдсэн хил гаалийн хорио цээр худалдаа эрхлэгчдэд хамгийн том цохилт болсон. Нөхцөл байдалтай эвлэрэхээс өөр аргагүй тул наймаачид түншүүдтэйгээ интехетээр холбогдон, цахимаар захиалга хийх аргыг ашиглаж байна.
Гэвч дээрх шилжилттэй холбоотой цахим залилангийн хохирогчид олширч байгаа БНХАУ-ын Эрээн хотод сууж буй Монгол Улсын Консулын газраас анхааруулжээ.
Үүгээр зогсохгүй хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох, захиалсан тоо хэмжээ дутуу ирэх, захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх, төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал түгээмэл гарч байгааг онцлов.
Үүнээс үзэхэд манай улсын иргэд цахимжих болоогүй нь харагдана. Мөн иргэдийн дунд цахим залилангаас сэргийлэх мэдлэг, мэдээлэл хангалтгүй байна гэж дүгнэж болохоор байна.
Нөгөө талаар цүнх чирээд эрээн явдаг үеэ өнгөрөөсөн нийгэм ард хоцорч, цахимаар худалдаа хийх хандлага өсөх төлөвтэй байгаа энэ үед хоёр улсын иргэд хоорондын цахим худалдаа үйлчилгээнд мэргэжлийн хүрээнд хяналт тавих, зуучлах, асуудал гарвал шийддэг байгууллага дутагдаж байна.
Эрээний иргэд бус манай улсын иргэд хохироод хоцордог энэ байдал даамжирвал юу болох вэ. Иймд Консулын газраас анхааруулах хэмжээнд хүрсэн энэ төрлийн хэрэгт төр иргэнийхээ эрх ашгийг хамгаалж, холбогдох асуудыг анхааралдаа авах хэрэгтэй.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал