Шинэ жилийн баярын сайхныг Залхуудай, Муудай хоёрт ойлгуулна

Залхуудай, Муудай хоёр Шинэ жилийн баярт үнэхээр дургүй. Баяр болоход онц сурлагатнууд шагнуулж, урлаг, спортын амжилт гаргасан хүүхдүүд өвлийн өвгөнөөс бэлэг авна. Хаа нэгтээ байдаг шидэт толинд өвлийн өвгөн хүүхдүүдийн юу хийж, яаж явааг харчихаад сайныг нь сонгон бэлэг өгдөг гэж тэр хоёр яагаад ч юм бэ итгэчихсэн яваа. Тийм болохоор энэ шинэ жилийн баяраар шидэт толийг олж хагалчихвал өвлийн өвөө юу ч мэдэж чадахгүйгээс гадна, Залхуудай, Муудай хоёрт аз таарч бэлэг өгөх ч юм бил үү.

Эндүү бодолдоо төөрч, будилж, бас адал явдлаар дүүрэн аялал хийж эцэст нь шидэт толины нууцыг тайлах энэ хоёр хөвгүүний түүхийг өгүүлсэн жүжиг ээн сарын 20,21-нд Монголын үндэсний циркт болно. 

 Циркийн мэргэжлийн жүжигчид болон дуучин Мино, “Микс” хамтлагийнхан, жүжигчин Баярмаа нар хамтран “Шидэт толины нууц”-ын хүүрнэх юм. Энэ тоглолтод зочилсон хүүхэд бүрт бэлэг өгөхөөс гадна цаа бугатай зургаа татуулах ч боломж олгох гэнэ.

Хөвсгөлийн хойд тайгаас хүүхэд багачуудын баярыг зорин ирсэн цаа буга энэ баярын хамгийн том гэнэтийн бэлэг байх аж.  Мөн циркт цугласан 2000 хүүхэд хамтдаа флэшмоб хийж, улаан хивсэн дээгүүр алхан баяртаа зочлох боломж ч бий гэнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.